Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/13-НД НИЙТЛЭГДСЭН

"JOY" хамтлаг Madonna, Michael Jackson нараас ч илүү нэр хүндтэй хамтлагт тооцогдож байв

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 2 сарын 13
www.ikon.mn
Зураг зураг

“Back to the 8090 Disco/Crocus” хөтөлбөр үргэлжилсээр байна. Энэ удаад Европын хөгжмийн урсгалын тодорхойлогч "JOY" хамтлаг Монголд ирэхээр болжээ.

Хэзээ: Гуравдугаар сарын 7-нд 20:00 цагаас 
Хаана: Crocus Event Hall 

JOY гэдэг нь 1985 онд хамтлагийн гишүүн Michael Scheickl–ийн бичсэн тэдний анхны синглийн нэр юм. 

1986 оны зун тэд 2 дахь цомгоо Joy And Tears нэртэйгээр гаргасан. Нийтэд танилцуулагдахаас өмнө цомгийн өмнөтгөл болгон гаргасан Japanese Girls сингл нь тэднийг Азид таниулсан юм. 1986 онд JOY хамтлаг Өмнөд Солонгос улсад Madonna болон Michael Jackson нараас ч илүү нэр хүнд бүхий хамтлагт тооцогдохоор санал авч байсан юм. Улмаар тэд Bangkok, Hongkong, Singapore, Taiwan, Seoul зэрэг хотуудад аялан тоглолт хийсэн байна. Seoul хотод 12,000 гаруй үзэгчидтэй 2 удаагийн тоглолт хийж Jamsil Olympic цэнгэлдэх бүхэлдээ дүүрч байсан бөгөөд, Japanese Girls дууныхаа өөрчилсөн хувилбарыг “Korean Girls” нэртэйгээр тоглож байжээ.

Тэдний 3 дахь сингл болох “Hello”–г Michael Scheickl бичсэн бөгөөд мөн л тэр даруйдаа хит болж Австрийн Үндэсний Чартад болон Европын орнуудын шилдэг чартуудад жагсаж байсан юм. Энэ альбом нь 30 гаруй орнуудад борлуулагдсанаар Joy дэлхий дахинд нэрд гарах эхлэл болсон юм.

 

Мөн сингл байдлаар гаргаагүй ч Valerie  нэртэй трак нь Krugozor  сэтгүүл, флекси сингл хэлбэрээр гаргасан хувилбар нь зүүн Европд хит болж, хэдэн жилийн дараа Унгарт Inflagranty хамтлагийн ковер хийж "Te meg en" нэртэйгээр гаргасан хувилбар нь хит болов.  

Хамтлагийн дуунууд нь эерэг өнгө аястай бөгөөд улс төрийн үг хэллэг ордоггүй тул 1986-1987 онуудад Iron Curtain-ны ард ( Зүүн Европд үүссэн коммунист үзэл баримтлалын хуваагдал) буюу Ein Kessel buntes ТВ шоунд DDR-Dance Dance Revolution хэлбэрээр тоглож байсан цөөхөн хамтлагуудын нэг болсон юм. Өдгөө тэд Ази, Европын орнуудад аялан тоглолтооо хийж 80, 90-ээд оны хит дуунуудаа фенүүддээ хүргэсээр байна.