Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/09-НД НИЙТЛЭГДСЭН

Туул голын сав газрын хамгаалалтыг сайжруулах асуудлыг судлах Ажлын хэсэг байгууллаа

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 2 сарын 9
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын даргын захирамжаар Туул голын сав газрын хамгаалалт, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах асуудлыг судалж шаардлагатай бол хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулахаар шийдвэрлэжээ.

Тус Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн А.Сүхбат ахална.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд:

  1. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар,
  2. УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл,
  3. УИХ-ын гишүүн Б.Ундармаа,
  4. УИХ-ын гишүүн Н.Учрал,
  5. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан,
  6. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нар багтжээ.

Түүнчлэн Ажлын хэсгийн үйл ажиллагаанд мэргэжилтэн, мэргэжлийн шинжээчдийг оролцуулж, шаардлагатай дэмжлэг туслалцаа авах, нэмэлт мэдээлэл, судалгаа гаргуулан дүн шинжилгээ хийлгэх ажлыг зохион байгуулах зөвшөөрлийг Ажлын хэсгийн ахлагчид олгосон байна.

УИХ-ын даргын захирамж:

 

 

 

Эх сурвалж: Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс