Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/09-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын сагсан бөмбөгийн дээд лиг маргааш эхэлнэ

З.Санжаа, iKon.mn
2017 оны 2 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Монголын сагсан бөмбөгийн холбооны 18 дахь удаагийн НИССАН ДЭЭД ЛИГ маргааш албан ёсоор эхлэх гэж байна.

Лигийг НИССАН МОТОРС компани ивээн тэтгэж тэргүүн багийг 50 сая төгрөгөөр урамшуулах аж.

Хоёр тусдаа үйл ажиллагаа явуулж буй МСБХ, МҮСБХолбоодууд нэгдэн нийлж чадсангүй, мөн лигийн аварга Харцагууд баг оролцохгүй нь тодорхой болжээ.

 

Лигт зургаан баг дөрвөн сарын турш өрсөлдөж аваргаа тодруулна.

  1. SBL Хасын Хүлэгүүд
  2. Этүгэн Ирвэсүүд
  3. Дархан Гарьд
  4. Хан-Уул Хангарьд
  5. ШУТИС Шаркс
  6. Ригс

 

 

Нээлтийн тоглолт маргааш 18 цагаас SBL Хасын хүлэгүүд – Дархан Гарьд багуудаар эхэлж Хан-Уул Хангарьд – Этүгэн Ирвэсүүд 20 цагаас тоглох хуваарь гарчээ.

 

Холбооны зүгээс энэ жил хэд хэдэн томоохон зорилт тавин ажиллаж байгаагаас дурдвал спортын ордны шал, шийд зэргийг дэлхийн стандартаар бүрэн солих асуудал яригдаж байгаа бөгөөд заримыг лигийн тэмцээний дундуур шийдэхээр төлөвлөжээ. Түүнчлэн лиг анх удаа холбооны албан ёсны логотой бөмбөгөөр явагдана. Монголын сагсан бөмбөгийн холбооны логотой Molten брэндийн бөмбөг ирэх III дугаар сараас нийлүүлэгдэнэ.

Харин багт байх гадаад тоглогчийн тоог нэг багт хоёроос илүүгүй байхаар зохицуулалт хийгдсэн байна. 

Үзэгчдэд зориулж тоглолтын мэдээллийг FIBA –гийн статистик хөтөлдөг програмаар харуулахад бэлэн болсон. Ингэснээр аль тоглогч үр дүнтэй тоглолт үзүүлж буйг тухай бүрт онлайнаар хараад явах боломжоор хангагдана. Мөн спортын төв ордонд бүрэн статистик мэдээлэл харуулах электрон самбар суурилагдсан.

 

Лигийн тоглолтуудыг HTV телевизээр шууд дамжуулан үзүүлнэ. Уг телевиз нь

  • DDish TV 41-р суваг
  • MNBC 31-р суваг
  • Univision 35-р суваг
  • SkyMedia 45-р суваг 
  • Sansar HD 24-р суваг
  • Сансар Аналоги 26-р суваг
  • MDHS 35-р суваг
  • National 8-р сувгаар тус тус гардаг юм байна.
 

 

Тоглолтын тасалбар уламжлал ёсоор 3,000 төгрөгөөр зарагдана.