Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/07-НД НИЙТЛЭГДСЭН

Интернэтийн ихэнх урсгалыг хүн үүсгэхгүй байна

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 2 сарын 7
IKON.MN
Зураг зураг

Саяхан гарсан судалгаанд өгүүлснээр дэлхий нийтийн интернэт урсгалын талаас илүүг нь хүн биш, бот буюу тусгай зориулалтын програмууд үүсгэж байгаа нь харагджээ.

Харин сайн мэдээ нь “сайн” ботуудын үүсгэх урсгал өнгөрсөн онд нэмэгдэж, “муу” ботуудын урсгал өсөөгүй хэвээр хадгалагдсан байна.

 Дараах графикийг санамсаргүй сонгосон 100,000 домэйн руу хийгдсэн 16.7 тэрбум хандалт дээр үндэслэн үзүүлжээ.

 

“Сайн” бот: Ойролцоогоор интернэт урсгалын дөрөвний нэгийг сайн ботууд үүсгэж байна. Тэдний үүрэг нь вэбүүдийн ажиллагааг хянах, сайжруулах зорилготой. Жишээ нь таны үзэж байгаа вэбийн агуулгыг шинэчлэхийн тулд (refresh) автоматаар ачаалах үйлдлийг бот гүйцэтгэнэ. Мөн хайлтын системийг оновчтой болгохын тулд ботууд байнга ажиллаж байдаг.

“Муу” бот: Муу ботууд нь ихэнхдээ вэбээс агуулга хулгайлах зорилгоор ажиллана. Тухайлбал сурталчилгааны орлогоо өсгөх зорилгоор зохиомол урсгал үүсгэх, хэрэглэгчийн мэдээллийг хулгайлах зорилготой спам хуудсууд гэх мэт.

Imperva Inc. мэдээллийн аюулгүй байдлын компанийн өгүүлснээр интернэт урсгалын 30 орчим хувийг үүсгэдэг муу ботуудын ихэнх нь жинхэнэ вэб сайт, эсвэл хүн мэтээр хамгаалалтын системийг хуурах гэж оролддог гэнэ.

Хиймэл урсгалаар зар сурталчилгааны орлогыг хулгайлах үзэгдлээс болоод жил бүр $7 тэрбумын алдагдлыг сурталчлагч компаниуд хүлээдэг тухай судалгааны байгууллага мэдээлсэн байдаг.

Тиймээс сурталчилгаа хийгч байгууллагуудын хувьд өөрийнх нь рекламыг жинхэнэ хүн үзэж байна уу, эсвэл робот үзэж байна уу гэдгийг ялгадаг болох хүнд сорилттой тулгараад байгаа юм.

 

Эх сурвалж: Axios