Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/06-НД НИЙТЛЭГДСЭН

Банкинд зарцуулах цагаа өөртөө зарцуул, шимтгэлд зарцуулах мөнгөө хуримтлалдаа зарцуул

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 2 сарын 6
Сурталчилгаа

Дэлхий бөөрөнхий биш харин үүнийг хавтгайлагч хүчин нь мэдээллийн технологи гэж Томас Фрийдман /World is flat/ номондоо тодорхойлсон билээ.

Цаг хугацааны хувьсалд уг хавтгайлагч хүчин улам хүчээ авч, хүн төрөлхтөний аж амьдралд үр ашгаа түгээн дэлгэрүүлсээр. Үүнийг цахим эрин зуун, мэдээллийн эрин зуун хэмээн ч нэрийддэг. Технологи хэрхэн бий болох үе шат нь бус, түүний хэрэглээ, нэвтрэлт хүний амьдралд хэрхэн үр ашиг өгч байгаа гэдэгт гол мөн чанар нь  оршдог. Үүнтэй уялдан салбар бүр технологитой хавсран хөгжиж байгаа бөгөөд банк санхүүгийн салбарт аль хэдийн уг шинэчлэл “уламжлал” мэт ойлголттой болжээ.

Хүмүүс бид гарт баригдахгүй нүдэнд харагдахгүйгээр мөнгөн шилжүүлэг хийх боломжтой гэдгийг хэдэн жилийн өмнө төсөөлөө ч үгүй байсан. Нэг үе өөрийн биеэр банкинд очиж үйлчилгээ авдаг байсан бол одоо бид интернэттэй, интернэтгүй байсан ч ажлаасаа гэрээсээ, гадаадаас гэх мэт хаа байгаа газраасаа банкны үйлчилгээг хүртэж байна. Энэ нь технологи бидний амьдралд зуршил, хэв маяг болтлоо нэвтэрсэн  төдийгүй банк санхүүгийн салбар Монгол улсад дэлхийн жишигт хүрч хөгжсөн явдал билээ.

Тэгвэл механик үйлчилгээнд зарцуулагддаг үйл ажиллагаа, цаг хугацааг хэмнэсэн банкны цахим үйлчилгээ үнэ төлбөргүй болсон гэхэд та итгэх үү?

Судалгаагаар хөдөлмөрийн насны иргэн сард банкны цахим үйлчилгээнд дунджаар 7000-9000₮-ийг зарцуулдаг гэсэн баримт бий.

Үүнийг жилээр тооцвол 84000-108000₮-ийг зөвхөн банкны шимтгэлд зарцуулдаг ажээ. Өөрөөр хэлбэл, та уг мөнгийг яг юунд зарцуулсанаа ч мэдэхгүй зарлагаддаг гэсэн үг. Эдийн засгийн хямралтай өнөөгийн үед 1000₮ ч 1000-дахгүй учраас таны үргүй зардал, алтан цагийг хэмнэх зорилгоор манай Капитал банк “БЭЛЭГ ХӨТӨЛБӨР”-г задалж, цахим үйлчилгээний шимтгэлийг 0₮ болгосон явдал юм.

 

Өөрийн хаа байгаа газраасаа  ухаалаг гар утсаараа интернэтэд холбогдон, аль эсвэл энгийн гар утсандаа мобайл банкны үйлчилгээ идэвхижүүлсэн бол аль ч банк руу мөнгөн гүйлгээг шимтгэлгүй шилжүүлнэ.

Бас бүх банкны АТМ-д  Капитал банкны картаар шимтгэлгүй үйлчлүүлэх боломжтой. 

Та банкинд зарцуулах цагаа өөртөө зарцуул. Та шимтгэлд зарцуулах мөнгөө хуримтлалдаа зарцуул. БАНКИНД ШИМТГЭЛ ТӨЛДӨГ ҮЕ АРД ХОЦОРЛОО.

КАПИТАЛ БАНК-ХАМТДАА ХӨГЖИЦГӨӨЕ.

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.