Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/03-НД НИЙТЛЭГДСЭН

Дуучин С.Тэнгэр “Аргагүй амраг”-т сюрприз барина

С.Бадрал, iKon.mn
2017 оны 2 сарын 3
iKon.MN
Зураг зураг

30-н жилийн ойн тоглолтоороо фэнүүдийнхээ цангааг тайлсан поп хатагтай Б.Сарантуяа “Аргагүй амраг”-аараа ахин уулзахаар зэхэж байна.

Хамгийн гол нь 20-н жилийн өмнө Монголын рок попт тэсрэлт хийсэн “Аргагүй амраг” цомогт этник ардын дуунуудаас гадна Поп хатагтайн “Хайрын бурхан”, “ Хэн юм бэ”, “Чи алзахгүй”, “Сэхүүн салхи” тэргүүтэй шилдэг хитүүд нь багтсанаараа тухайн цаг үедээ ч хэн дуртай нь олж авч чадаагүй нандин эд байсан.

Тиймдээ ч 20-н жилийн дараа ийн хав дарсан хачин сайхан “жоор”-оо  задалж байгаа сургаар нь Монголын рок попынхон, үнэнч фэнүүд нь ч Б.Сараад талархаж байгаа.

“Аргагүй амраг” тоглолтонд Өвөрмонголын нэрт дуучин С.Тэнгэр урилгаар оролцож, “Зөвхөн Сараатай л дуулна” гэж “Монгол тулгатны зуун эрхэм”-д ам гарснаараа “Зүүдний говь” дууг хамтран дуулахаар ирж байгаа юм байна. Товчхондоо ар, өвөр Монголын алдартай хоёр дуучинг хамтад нь сонсох алтан боломж цор ганцхан удаа тохиох нь.

Поп хатагтайн 30-н жилийн ойн тоглолтын билет 4 хоногийн өмнө дуусч, чамгүй олон фэнүүд нь хаалганы ард үлдсэн. Энэ удаад ч “Аргагүй амраг” тоглолтын билет талаас илүү хувь нь захиалганд орж, эзэндээ очсон байгаа аж. Тоглолт Монголын хамгийн өндөр зэрэглэлийн Corporate convention center концертын танхимд 2-р сарын 10-ны 19:00-н цагт. “Аргагүй амраг” ахин тайзнаа ганцхан удаа болно.

Энэ дашрамд нэг зүйлийг зориуд тодруулахад, Corporate convention center концертын танхим нь аль ч талаас нь үзсэн урдаас нь харж үзэж буй мэт засалтай бөгөөд та бүхэн хайртай дуучныхаа тоглолтыг сэтгэл хангалуун үзэх боломжтой. Билетийн үнэ 50-70-н мянган төгрөг бөгөөд цөөн үлджээ.