Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/03-НД НИЙТЛЭГДСЭН

МЭДҮҮШТЭЙ: Жолооч бүрт амин хэрэгцээтэй ЗАМЫН ХАЖУУГИЙН ҮЙЛЧИЛГЭЭний талаар

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 2 сарын 3
Сурталчилгаа
Зураг зураг

- Энэхүү нийтлэлийг "Замын хажуугийн үйлчилгээ" бүхий автомашины даатгалын үйлчилгээг анхлан нэвтрүүлэгч "Монре Даатгал"-тай хамтран бүтээв -

Хэзээ нэгэн цагт таны толгойд машин маань ямар нэгэн шалтгаанаар унтарчихвал, эсвэл дугуй гэнэт хагараад зогсчихвол яах вэ гэсэн бодол орж ирж байсан уу? Орон нутгийн замд колонк ойртоод ирэхийн үед шатахуун дуусч таг зогсох эсвэл түлхүүрээ дотор нь хийж хааж орхиод таг гацах тохиолдол гарвал яана? Хааяа гэрлээ асаалттай мартаж орхиод цэнэгээ барах эсвэл хэт хүйтэнд дэндүү их ажиллаж машинаа хөлдөөх үе гардаг биз дээ? Энэ үед танд ямар нөөц төлөвлөгөө байна? Шаардлагатай бүх тоног төхөөрөмжүүд танд бий юу? Төхөөрөмжүүд тань байлаа гэхэд хангалттай туршлага, чадвар танд бий юу? 

Ихэнх хүмүүс тээнэгэлзэж байгаа гэдэгт итгэлтэй байна. Учир нь ямар ч жолоочид машинаа барьж байх үед нь гэнэтийн, таамаглаагүй асуудлууд байнга тулгарч байдаг. Бензиний шар нь асдаггүй, холбогчоо өөр хүнд зээлчихсэн байх, нөөц дугуйгаа "тонуулчихсан" байх "азгүй" гэмээр урьдач нөхцлүүд ч байж мэднэ. Тэгвэл хэзээд ямар ч үед жолоочид тулгарч болох энэ асуудлыг "замын хажуугийн үйлчилгээ" бүрэн шийддэг.

 

ЗАМЫН ХАЖУУГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ГЭЖ ЮУ ВЭ?

Энэ бол автомашинд учирсан энгийн гэмтлийн газар дээр нь засаж, хөдөлгөөнд аюулгүй орлцох нөхцөлийг бүрэн хангах үйлчилгээ юм. Үндсэндээ гэмтэж эвдэрсэн таны машиныг чирэх, дугуйг нөхөх, солих, шатахуун авчрах, холбож асаах гэх мэт үндсэн үйлчилгээнүүд энд багтдаг. 

Хамгийн анхны замын хажуугийн үйлчилгээ 1897 онд Англид гарч байсан бөгөөд Royal Automobile Club нэртэй байгууллага гишүүдийнхээ машиныг засварлах эсвэл гэрт нь чирж хүргэж өгдөг байсан байна. Автомашин хэрэглэгчдийн тоо олширч байсан ч хөгжлийн эхэн үед машины аюулгүй байдал, жолоочдын мэдлэг дутмаг байсан тул ийм төрлийн үйлчилгээ ихээхэн хэрэгцээтэй байсан гэдэг.

Улмаар нутаг нутагт өөрсдийн онцлог шинжийг тусгасан байгууллагууд бий болж, тодорхой хураамж төлсөн гишүүддээ энэхүү үйлчилгээг санал болгож, хурдны замууд дээр яаралтай тусламж дуудах утсууд байрлуулж эхэлжээ. Хамгийн олон гишүүнтэй, өргөн хэрэглэгддэг үйлчилгээ нь Америкийн Автомашины Холбоо буюу AAA-ийн 55 сая гаруй хэрэглэгчтэй сүлжээ юм. Сүүлд технологийн дэвшлийн ачаар хэрэглэгчид гар утасны аппликэйшн хэрэглэн дуудлага өгөн асуудлаа шийдэх боломжтой болсон нь өргөн хэрэглэгдэх болжээ.

 

ЗАМЫН ХАЖУУГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД ЮУ ЮУ БАГТДАГ ВЭ? 

Замын хажуугийн үйлчилгээ жолооч нарын хувьд ямар нэгэн байдлаар тогтмол, нэн чухал хэрэглээ нэгэнт болсон учир даатгалын компаниуд өөрсдийн үйлчилгээндээ нэмэлт хэлбэрээр шингээн санал болгох болсон нь санамсаргүй хэрэг биш. Ихэнх улс орнууд автомашинаа заавал даатгуулахыг шаарддаг, мөн аюулгүй байдлын үүднээс жолоочид даатгалд хамрагдах идэвх нь нэмэгдсэн учир давхар ажил болохгүй нэг дороос 2 үйлчилгээг нэг дор авахыг хэрэглэгчид илүүд үзэх болжээ. Тиймээс сүүлийн үед замын хажуугийн үйлчилгээг ихэвчлэн даатгалын компаниуд хэрэгжүүлэх болсон юм. Монголд одоогийн байдлаар зөвхөн "Монре Даатгал" энэхүү үйлчилгээг хэрэглэгчдэд санал болгож буй. 

Машины даатгалд замын хажуугийн үйлчилгээ багтснаар хэрэглэгчдийн хувьд давхар зардлыг хэмнэх, мөн илүү цаг үрэхгүй байх давуу талыг олгодог.

Замын хажуугийн үйлчилгээнд дараах зүйлс голчлон багтана.

  • Дугуй солих, нөхөх: Ихэнх жолоочдын хувьд хамгийн хийх дургүй зүйл нь байх. Монголын өвөлд дугуй хагараад запас дугуйгаа сольж хийж байна гээд бод доо? Замын хажуугийн үйлчилгээнд хамрагдсан байвал хэдхэн минутын дотор мэргэжлийн баг таны өмнөөс дугуйг чинь сольж өгнө.
  • Асаах: Аккумулятор сууж, машин хөлдчихсөн үү? Холбогч байхгүй бол хэнийг гуйх уу? Маш хялбархан хугацаанд энэ асуудлаа шийдэх боломж энд байна.
  • Түлхүүр тааруулах: Түлхүүрээ дотор нь хийгээд түгжчихсэн эсвэл түлхүүрээ хаячихсан олохгүй байх тохиолдолд та яах вэ? Шууд л замын хажуугийн үйлчилгээнд ханд.
  • Ачих: Машинд тань учирсан асуудал шууд тэр дор нь шийдэж болохооргүй, засварын газарт очихоос өөр аргагүй болсон бол санаа зовох хэрэггүй байх нь.
  • Тос тосолгоо, бензин: Бензин дуусаад унтарчих тохиолдол магадгүй хамгийн их тохиолддог байх. Ахиж өөрөө зориулалтын сав хайж, колонкийн хүнийг царайчлах шаардлагагүй.
 

ЯАГААД ТАНД ЗАМЫН ХАЖУУГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХЭРЭГТЭЙ ВЭ?: БАРИМТ 1 - 6 МИНУТ ТУТАМД НЭГ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН ДУУДЛАГА БҮРТГЭГДДЭГ

Яагаад гэвэл замд юу ч тохиолдож мэднэ, техник хэзээд ч саатаж мэднэ. Замын Цагдаагийн газраас гаргасан статитистик мэдээллээр улсын хэмжээнд 6 минут тутамд осол гэмтэлтэй холбоотой дуудлага ирдэг гэнэ. Гэхдээ үүнд техниктэй холбоотой гарсан эвдрэл, саатлууд багтаагүй гэдгийг санах хэрэгтэй. Хэзээ нэгэн цагт, ямар нэг байдлаар учир болох эрсдлийг хамгийн бага байлгах нэг боломж бол энэ үйлчилгээний талаар мэдээлэлтэй байх юм.

ЯАГААД ТАНД ЗАМЫН ХАЖУУГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХЭРЭГТЭЙ ВЭ?: БАРИМТ 1 - 6 МИНУТ ТУТАМД НЭГ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН ДУУДЛАГА БҮРТГЭГДДЭГ

Монгол улсын хэмжээнд 800 мянга гаруй автомашин бүртгэлтэй байдаг бөгөөд замын хөдөлгөөнд тогтмол оролцдог нь 450 мянга орчим нь гэнэ. Гэтэл Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан судалгаагаар автомашин, тээврийн хэрэгслийн даатгалд хамрагдсан нь ердөө 44 мянга гаруй нь ажээ. Автомашинаа даатгуулангаа замын хажуугийн үйлчилгээг хязгааргүй, 24 цагийн турш хэзээд ч хүлээн авах боломжийг олгох "Монре Даатгал"-ын үйлчилгээ аль хэдийн нэвтэрчихсэн байгаа тул сонирхоод үзэхийг санал болгоё. 

Энэ үйлчилгээг авснаар та хохирлын үнэлгээний зардлаа гаргуулж, ослоос гэмтсэн тохиолдолд эмчилгээний зардалд 500 мянган төгрөг хүртэл нөхөн төлбөр авах, засварын газарт хүргэх болон байрлах хугацааны зардал гаргуулах, засварын дараах хэсэгчилсэн угаалганд орох, тэр бүү хэл машин орлуулан авах үйлчилгээнд хамрагдаж болно гэнэ шүү. Машины даатгалын бүх үйлчилгээг тухайн машины даатгалын хүчинтэй хугацаа буюу 1 жилийн хугацаанд ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХЯЗГААРГҮЙ авах аж. Уг шинэ бүтээгдэхүүний нээлтийн арга хэмжээ өчигдөр буюу 2-р сарын 2-ны өдөр 15:00 цагт Монгол Хьюндай Автомотив төвд амжилттай явагдаж өндөрлөжээ. 

Гэрэл зургууд:

 
 
 


Эх сурвалж: www.unread.today

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.