Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/01-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгост зөвхөн интернэтээр ажилладаг анхны банк бүртгүүллээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 2 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Энэ сарын сүүлээр үйл ажиллагаагаа эхлэх Өмнөд Солонгосын анхны “internet-only” буюу зөвхөн интернэт орчинд ажиллах арилжааны банк K-Bank өчигдөр Солонгосын Банкны Холбооны гишүүн болжээ.

Банкны Холбоо нь 1992 онд хамгийн сүүлд гишүүн банк шинээр бүртгэж байсан юм. Тиймээс K-Bank нь 25 жилийн дараа бүртгүүлсэн анхны бас интернэтэд бүрэн суурилсан анхны банк болж байна.

Солонгосын Банкны Холбоонд одоо 21 банк гишүүнээр бүртгэлтэй байгаа гэнэ.

K-Bank нь харилцаа холбооны KT групп болон Woori банк, NH Investments & Securities зэрэг нийт 20 орчим компаниудын консерциум юм.

Одоогийн зохицуулалтаар томоохон компаниудын банкан дахь эзэмшлийг 10 хувиас хэтрүүлэхгүй байхаар заасан тул ийм олон хөрөнгө оруулагчаас бүрдэж байгаа ажээ.

K-Bank-ийн өрсөлдөгч Kakao Bank нь энэ оны хоёрдугаар улиралд үйлчилгээ нээхээр ажиллаж байгаа юм. Kakao Bank нь Солонгосын гар утасны мессенжэр үйлчилгээ эрхэлдэг Kakao Corp. компанийн тэргүүлсэн консорциум ажээ.

Интернэтэд суурилсан банкнууд нь ямар нэг бодит салбар байхгүй, зөвхөн гар утас, интернэтээр дата дээр суурилсан уламжлалт бус үйлчилгээг хэрэглэгчдэд үзүүлэх гэнэ.

 

Эх сурвалж: Korea Herald