Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/01-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын үйлдвэрлэсэн анхны нисэх онгоц тээвэрлэгч Өмнөд Хятадын тэнгист байрлана

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 2 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Шандон тээвэрлэгчийн угсралт

Хятадын үйлдвэрлэж байгаа анхны байлдааны нисэх онгоц тээвэрлэгчийг сөргөлдөөний халуун цэг болоод байгаа Өмнөд Хятадын тэнгист байрлуулах тухай төрийн төв хэвлэлд мэдээлжээ.

Энэ нь Бээжингийн хоёр дахь тээвэрлэгч юм. Анхны тээвэрлэгчээ тэд 1998 онд Украинаас худалдан авч, засвар хийсний дараа Ляонинь нэртэй болгож Циньдао хотын усан боомтод байрлуулсан нь Япон, Өмнөд Солонгостой ойр байрлал байв.

Харин Шандон гэж нэрлэж байгаа хоёр дахь тээвэрлэгчийг Өмнөд Хятадын тэнгист байрлуулахаар болжээ. Уг тээвэрлэгчийг Хятадууд хоёр жил, есөн сарын хугацаанд үйлдвэрлэж байгаа ба 2017 оны эхэн хагаст дуусаад 2019 онд тэнгисийн цэргийн хүчинд шилжих гэнэ.

Шандон тээвэрлэгчийг зүүн хойд Хятадын Далянь боомтын үйлдвэрт угсарч байгаа юм. Энд Украинаас ирсэн анхны тээвэрлэгчээ мөн засварлаж байсан юм.

Том хэмжээний нисэх онгоц тээвэрлэгч дэлхий дээр 20 орчим идэвхтэй ашиглагдаж байгаагийн 10 нь АНУ-д оногддог. Үлдсэн нь ОХУ, Бразил, Хятад, Франц, Энэтхэг, Итали, Испани, Австрали зэрэг орнуудад байдаг юм.

 

Эх сурвалж: South China Morning Post