Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/01-НД НИЙТЛЭГДСЭН

Компьютерийн вирус халдварлалтаар Монгол улс дэлхийд тэргүүлжээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 2 сарын 1
IKON.MN
Зураг зураг

Майкрософт корпораци хагас жил тутамд мэдээллийн аюулгүй байдлын Security Intelligence Report (SIR) тайланг гаргадаг юм. Өнгөрсөн оны эхний хагасын (2016 оны зургаадугаар сарыг дуустал) байдлаар SIR Volume 21 нэртэй тайлангаа тэд сая гаргажээ.

Ингэхдээ Майкрософт улс бүрийн хэрэглэгчдийн Microsoft Real-time Security products, Malicious Software Removal Tool програм суулгасан компьютеруудаас ирсэн вирус халдварын тайлан дээр үндэслэж, нийт компьютеруудын хэдэн хувь нь вирусын төрлийн програмаар халдварлагдаад байгааг гаргадаг ажээ.

Ингэхэд Монгол улс 2016 оны хоёрдугаар улиралд 49.3 хувийн вирусын халдвартайгаар дэлхийд тэргүүлжээ. 45-аас дээш хувийн үзүүлэлттэй өөр орнуудад Вьетнам (45.7 хувь), Пакистан (45.4 хувь), Индонези (45.2 хувь) тус тус орсон байна.

Монгол улс өмнөх улиралд буюу 2016 оны нэгдүгээр улиралд 47 хувьтай байжээ.

Дэлхийн дундаж 21.2 хувьтай байгаа бол Япон улс 6.6 хувиар хамгийн бага вирусын халдвартай орноор тэргүүлсэн байна.

Тайлантай бүтнээр танилцах бол энд дарж үзнэ үү.