Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-д ирэгсдийн сошиал хуудас, гар утсыг шалгах болжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 1 сарын 30
iKon.MN
Зураг зураг

АНУ-ыг зорин ирэгсдийн сошиал хуудас, гар утасны контакт зэргийг нь хилийн ажилтнууд шаардлагатай тохиолдолд шалгаж болзошгүйг Цагаан ордны дотоод бодлогын тэргүүн Стефэн Миллер Бямба гарагт мэдээлжээ.

Энэ нь Баасан гарагт Дональд Трампын гаргасан цагаачлалын шинэ журмын хүрээнд хийгдэх ажиллагаа юм байна.

Тодруулбал, тухайн хүн өмнө нь экстремист агуулгатай мэдээлэл Фэйсбүүк, Твиттер зэрэг хувийн сошиал хуудсандаа нийтэлж байсан эсэхийг нь шалгах юм.

Урьд нь АНУ-д террорист халдлага үйлдэж байсан этгээдүүд нь сошиал хуудсандаа Исламын улс зэрэг экстремист байгууллагуудад үнэнчээ илэрхийлж, дэмжиж байсан баримт олдож байсан тул ийм арга хэмжээ авахаар болжээ.

Гэвч Трампын цагаачлалын хориг нь өнгөрсөн Бямба гарагаас эхлэн нисэх буудлууд дээр хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч эхэллээ. Цагаач хүлээж авахыг хориглосон муслим хүн ам голлон суудаг улсуудаас ирсэн визтэй, ногоон карттай иргэдийг саатуулах, зарим тохиолдолд албадан гаргах болсон нь эмх замбараагүй байдал үүсгэж байгаа юм.

 

Эх сурвалж: Business Insider