Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

Трампын зовлон есдүгээр сард эхлэх гэнэ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 1 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Хонг Конгийн нэртэй зурхайч, фэн шуй мастер Присцилла Лам ирэх тахиа жилийн өнгийг дүгнэхдээ АНУ-ын шинэ ерөнхийлөгчийн хувь заяаг зөгнөжээ.

Түүний үзэж байгаагаар Дональд Трампын аз хийморь 2017 оны эхний хагасыг дуустал үргэлжлэх боловч ирэх намар буюу есдүгээр сараас хүндрэлтэй тулгарч эхэлнэ гэсэн байна.

Сүүлийн 20 жил орчим шинэ оны өнгийг хэлж байгаа Присцилла Лам нь Жэки Чан зэрэг Хонг Конгийн алдартнуудад үйлчилдэг хүн юм. Есдүгээр сараас Трампын бодлогод дургүйцсэн хүмүүсийн тэмцэл эрчимжиж, АНУ-ын нийгмийг хуваагдах аюулд хүргэнэ гэжээ.

“Тэр бол бизнест одтой хүн, харин улс төр бол өөр хэрэг” гэж Трампын талаар Лам хэлсэн байна.

Лам өнгөрсөн оны хоёрдугаар сард ерөнхийлөгчийн сонгуулийн ажиллагаа эхэлж байхад CNN-д ярихдаа Трампыг ялна гээд “түүний гал Хилларигийнхаас хүчтэй байна” хэмээн өгүүлж байсан юм.

Тэрээр тухайн хүний тухай мэдээллийг одон орон, фэн шуй техниктэй уялдуулан хэлдэг аргатай гэнэ.

Лам бас Трампыг нохой жилтэй тул орчны нөхцөл байдлаас хамааран хэлсэн үгнээсээ буцдаг хүн гэжээ. Тиймээс Хятадад хандах хатуу хандлага нь оны хоёрдугаар хагасаас суларч, Мексикийн ханатай холбоотой асуудлуудад анхаарал тавихаас өөр аргагүй болох гэнэ.

Трамп бүрэн эрхийн хугацаагаа дуусгаж чадах ч дахин сонгогдохгүйг тэр бас хэлжээ.

Эрүүл мэндийн хувьд зөвхөн ястай холбоотой асуудал гарч болохыг зөгнөсөн байна.

 

Эх сурвалж: South China Morning Post