Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/28-НД НИЙТЛЭГДСЭН

80 жилийн оролдлогын эцэст эрдэмтэд устөрөгчөөс метал гаргаж чадлаа

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 1 сарын 28
iKon.MN
Зураг зураг

80 жилийн өмнө анх таамаглал нь гарч байсан устөрөгчийг метал болгох туршилтыг амжилттай хийснээ Харвардын эрдэмтдийн баг зарлажээ.

1935 онд эрдэмтэд хэрвээ устөрөгчийг хангалттай даралтад оруулж чадвал метал болох боломжтой гэсэн санааг анх дэвшүүлж байсан юм.

Тэр цагаас хойш олон удаагийн оролдлого хийгдэж байсан ч бүтэлтэй болоогүй. Тэгвэл Харвардын их сургуулийн хэсэг судлаачид энэхүү туршилтынхаа тайланг Science сэтгүүлд энэ долоо хоногт нийтлүүлсэн байна. Тэд хоёр алмаазны завсарт устөрөгчийг өндөр даралтаар шахаж метал төлөвт оруулж чаджээ.

Метал төлөвт орсон устөрөгч нь дээд зэргийн дамжуулагч болох чадвартай. Өөрөөр хэлбэл ямар ч эсэргүүцэлгүйгээр гүйдлийг дамжуулах юм.

Цахилгаан гүйдэл нь дамжуулагчаар нэвтрэн гарахдаа эсэргүүцлээс болоод эрчим хүчээ алддаг, халалт үүсгэдэг. Тиймээс цахилгааныг түгээх сүлжээгээр холын зайнд дамжуулах боломжгүй байдаг.

Харин шинэ гаргаж авсан метал нь бараг тэг эсэргүүцэлтэйгээр гүйдлийг дамжуулах чадвартай юм.

Үүнээс гадна MRI зэрэг эмнэлгийн техникт ашиглагдсанаар өртгийг нь эрс бууруулах боломжтой. Одоогийн MRI техник нь ажиллахын тулд хэт бага температур хүртэл хөргөгдөх шаардлагатай байдгаас өндөр өртөгтэй болдог юм.

Мөн одоогийнхоос илүү хүчтэй цахилгаан хөдөлгүүр бий болгох боломж нээгдэж байгаа гэнэ.

Ийм супер дамжуулалагч материалыг эрдэмтэд олон жилийн турш хайж байжээ.

Дараах видео бичлэгт Харвардын эрдэмтэд нээлтийнхээ талаар дэлгэрэнгүй ярьсан байна.

 

Эх сурвалж: CNBC