Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/27-НД НИЙТЛЭГДСЭН

Хүн-гахайн эрлийз үр хөврөлийг лабораторид анх удаа бий болгожээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 1 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Эрдэмтэд хүн ба гахайн эрлийзийг лабораторид бий болгожээ.

Гэвч “аймаар” амьтныг төрөхөөс нь өмнө устгасан байна. Ингэснээр өөр төрлийн амьтанд хүний эд эрхтнийг бий болгож, түүнийгээ донорын зориулалтаар ашиглах боломж нээгдэж байгаа юм.

Мөн янз бүрийн эмийн үйлчлэлийг туршихад ийм амьтдыг мэндлэхээс нь өмнө ашиглаж болох гэнэ. Энэ тохиолдолд эмийн үйлчилгээнд үзүүлэх реакц нь яг хүнийх шиг байх юм.

Генийн инженерчлэлийн мэргэжилтнүүдийн олон арван жилийн хөдөлмөрийн үр дүнд дээрх туршилт амжилттай болсон талаар шинжлэх ухааны Cell сэтгүүлд нийтэлжээ.

“Энэ нь яг түлхүүр хувилахтай адил. Гэвч гаднаасаа яг адилхан харагдаж байлаа ч хаалга нээж чадахгүй байх тохиолдол бий. Энэ тохиолдолд бид ямар нэг зүйлийг буруу хийснээ ойлгодог” хэмээн судалгааг удирдсан профессор Изписуа Белмонт энэхүү ажил нь хэр хүнд хэцүү болохыг тайлбарласан байна.

2010 онд тэд ердийн хулганын үр хөврөлд хархны эсийг суулгаж чадсан юм. Үүний дараа ижил арга техникээр гахайны үр хөврөлд хүний эд эсийг ургуулж чадсан нь энэ ажээ.

Ингэснээр бүрэн ажиллагаатай цоо шинэ хүний эрхтнийг гахайн үр хөврөлд бий болгож, дараа нь түүнийгээ донорын зорилгоор хүнд суулгаж болохоор болж байна.

Өөрөөр хэлбэл хүний эд эрхтнийг “үйлдвэрлэх” боломж нээгдэж байгаа гэсэн үг. Судлаачид одоо энэхүү ажиллагааг илүү оновчтой, үр дүн сайтай болгохоор ажиллаж байна.

 

Эх сурвалж: Independent