Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/27-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Говийн бүсийн тэмээчдийн зөвлөгөөн боллоо

С.Бадрал, iKon.mn
2017 оны 1 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Энэ сарын 23-24-ний өдрүүдэд Баянхонгор аймгийн Баянговь сумын Засаг даргын тамгийн газар, аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газар, аймгийн Бэлчээр ашиглагчдын холбоо, хамтран "Говийн бүсийн тэмээчдийн зөвлөгөөн"-ийг амжилттай зохион байгууллаа. 

Зөвлөгөөнд Баянхонгор аймгийн Баянговь, Баянлиг, Баян-Өндөр, Баянцагаан, Шинэ жинст, Хуучин жинст, Богд сумын нийт 60 гаруй тэмээчид оролцлоо. Түүнчлэн Швейцарын хөгжлийн агентлагийн "Ногоон Алт" төсөл, Монголын Бэлчээр Ашиглагчдын Нэгдсэн Холбооны төлөөлөл, Тэмээ судлаач эрдэмтэд, үйлдвэрлэгчдийн төлөөлөл зөвлөгөөнд оролцсон юм. 

Зөвлөгөөний гол зорилго бол Баянхонгор аймгийн говийн бүсийн малчдыг хооронд нь уулзуулж, танилцуулах, ахмад туршлагатай малчдын тэмээ маллаж ирсэн болон бэлчээр нутгаа хэрхэн хамгаалж, ашиглаж ирсэн туршлагыг залуу малчдад сонсгох, өвлүүлэх боломжийг бүрдүүлэх. 

Зөвлөгөөний хоёр дахь өдөр говийн сумдын тэмээчдийнхээ дунд "Хурдан торомны уралдаан", "Сайхан тэмээтэй хос", "Сайхан буур" шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж, их говийн чимэг болсон тэмээн эрдэнээ цэнгүүлэн наадлаа. 

 

"Сайхан буур" шалгаруулах тэмцээнд арван буур оролцсноос Баянговь сумын Д.Энхтөрийн Хүрэн буур нэгдүгээр байр, н.Одонбаярын Хүрэн буур хоёрдугаар байр эзэлсэн бол мөн тус сумын н.Сүрэнхорын Хүрэн буур тусгай байрт шалгарлаа. Харин "Сайхан хос"-ын тэмцээнд Баянговь сумын Сэр-Од, Нямсүрэн нар түрүүлж, Өлзийбүрэн, Оюунбилэг нар удааллаа. 

Тэмээчдийн зөвлөгөөнд оролцогчид тэмээчид орон нутгийнхаа хэмжээнд хамтран хэрэгжүүлэх ажлын Зөвлөмжийг гаргасан юм. Энэхүү Зөвлөмжид тэмээний самнасан ноосыг малчдын байгууллага бэлтгэж зах зээлд гаргах, саальчдыг дэмжих, бэлчээрээ хамгаалах гэх зэргийн 13 асуудал тусгагдсан бөгөөд түүний дагуу хэрэгжүүлсэн ажлаа ирэх жилийн мөн үед дүгнэж, дараа жилийн ажлын зөвлөмжөө гаргаж байхаар тогтсон юм.

ФОТО
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг