Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/27-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Хаалгач өөрийн хаалгандаа бөмбөг алдсан хамгийн харамсалтай тохиолдол

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 1 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Туркийн хоёрдугаар зэрэглэлийн лигийн тоглолтын үеэр нэгэн харамсалтай явдал тохиолдсон байна. Газиантеп багийн хаалгач торгуулийн цохилтыг хааж чадсан ч энэ амжилтаа тэмдэглэн баярлаж байгаад бөмбөгийг хаалгандаа алджээ.

Цохилтыг дөнгөж хаагаад байсан хаалгач руу хөөрж баярласан багийн хамгаалагч нь гүйн очиж тэврэлдэх үедээ бөмбөгийг алдсан нь хаалганд орсон байна.

Магадгүй энэ нь хөлбөмбөгийн түүхэнд хамгийн эмгэнэлтэй, бас инээдэмтэй оноо алдсан тохиолдол болж бичигдэх байх.