Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/27-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп цагаачдын үйлдсэн гэмт хэргийн жагсаалтыг зарлаж байхыг тушаажээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 1 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Дональд Трамп тушаалд гарын үсэг зурж байгаа нь

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп энэ долоо хоногт цагаачлалын бодлогод өөрчлөлт оруулах тушаал гаргасан билээ.

Түүний тушаалын нэг хэсэгт “цагаачдын үйлдсэн гэмт хэргийн жагсаалтыг олон нийтэд мэдээлж байх” гэсэн заалт оржээ.

Үүнээс гадна тэр ийм жагсаалт гаргаж өгөхөөс татгалзсан буюу гэмт хэрэгтнүүдийг хамгаалж байгаа хотуудын нэрсийг гаргахыг тушаасан байна.

Гэхдээ энэхүү тушаалд хууль бус цагаачид гэсэн тайлбар байхгүй байгаа нь хууль ёсоор Америкт амьдарч байгаа цагаач иргэдийг ч хамрах нь тодорхой байгаа юм.

Сонгуулийн туршид Трамп хууль бус цагаачдыг Америкаас албадан гаргахаа амлаж байв. Тэр анх 11 сая ийм цагаачийг гаргана гэж байсан бол сүүлдээ 2-3 сая гэж бууруулж мэдэгдэж байжээ.

Албаны тоо баримтаас харвал АНУ-д 820,000 орчим бичиг баримтгүй цагаач иргэн гэмт хэрэгт холбогдсон бүртгэл байдаг байна.

Трампын шийдвэрийг Ардчилсан намынхан голлодог Нью Йорк, Чикаго, Сиэтл зэрэг хотууд эсэргүүцэж магадгүй байгаа юм. Харин Бүгд Найрамдахчууд үгэнд ороогүй хотуудын Холбооны сангаас авдаг санхүүжилтийг нь хасна гэж айлгаж байгаа.

Гэхдээ хууль ёсоор бол холбооны санхүүжилтийг шууд хамаатай бус зүйлээс шалтгаалан хуваарилахгүй байхыг хориглодог. Жишээ нь цагаачлалын асуудлаас болоод боловсрол, эдийн засагтай холбоотой хөрөнгө мөнгийг хааж болохгүй гэдэг ажээ.

Ямар ч байсан Трампын цагаачдын эсрэг авах арга хэмжээ хэрэгжиж эхлэх эхний алхмаа хийлээ. Харин үр дүнд ямар байх нь маш их эргэлзээтэй байна.

 

Эх сурвалж: Independent