Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/19-НД НИЙТЛЭГДСЭН

ДЭЗЧ: Монгол улсын ӨРСӨЛДӨХ ЧАДВАР дэлхийн 138 орноос 102-т байна

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 1 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Жил бүрийн нэгдүгээр сард Швейцарийн Давос хотод болдог Дэлхийн Эдийн Засгийн Чуулганаас дэлхийн улс орон бүрийн өрсөлдөх чадварын үзүүлэлтийг гарган танилцуулдаг.

2016 оны үзүүлэлт гарахад Монгол улс өрсөлдөх чадвараар дэлхийн 138 орноос 102-т жагсжээ.

Шалгаруулалтыг долоон үндсэн үзүүлэлтээр гаргасан байна.

Үзүүлэлт тус бүрээр Монгол улсын эзэлсэн байрыг үзүүлбэл:

  • Ажлын байран дахь сургалт, дадлагаар 112 дугаарт орсон нь Монгол улсын хувьд хамгийн муу үзүүлэлт. Энэ үзүүлэлтийг Швейцарь улс тэргүүлсэн.
  • Сүүлийн үеийн технологийн нэвтрэлтээр 96 дугаарт орсон байна. Энэ үзүүлэлтийг Финланд улс тэргүүлсэн.
  • Төрийн байгууллагуудын чадавхиар 91 дүгээрт орсон. Энэ үзүүлэлтийг Финланд улс тэргүүлсэн.
  • Боловсролын чанараар 79 дүгээрт орсон. Энэ үзүүлэлтээр Сингапур улс дэлхийг тэргүүлжээ.
  • Эрх баригчдын бодлого шийдвэрийн ил тод байдлаар 72 дугаарт эрэмбэлэгджээ. Энэ төрөлд Сингапур улс дэлхийд тэргүүлсэн.
  • Инновацийн чадавхиар 57 дугаар байрт орсон нь хамгийн сайн үзүүлэлтүүдийн нэг болжээ. Энэ төрөлд Швейцарь улс дэлхийг тэргүүлж байна.
  • Хөдөлмөр эрхлэлтэд эмэгтэйчүүдийн оролцоогоор 57 дугаарт орсон нь бас нэг сайн үзүүлэлт. Энэ төрөлд Мозамбик улс дэлхийд тэргүүлжээ.

Өнгөрсөн жил Монгол улс өрсөлдөх чадварын индексээр дэлхийн 140 орноос 104-д жагсаж байсантай харьцуулбал бид байрнаасаа ахисангүй, бас ухарсангүй гэж үзэж болох аж.

 

Эх сурвалж: WEFORUM, Bank of America