Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/17-НД НИЙТЛЭГДСЭН

АН-н гишүүд намын даргад нэр дэвшигчдийг аав ээжтэйгээ уулзсан мэт баярлаж угтах юм

Ардчилсан Нам
2017 оны 1 сарын 17
Ардчилсан Нам
Зураг зураг

АН-н даргын сонгуульд нэрээ дэвшүүлсэн таван эрхэм нэгдүгээр сарын 14-нд Хөвсгөл аймгийн Мөрөн хотноо 6300 гишүүдийнхээ төлөөлөлтэй уулзав. Хөвсгөл аймаг цас ихтэй зудтай өвөлжиж их хүнд байна. Малчдын ихэнх нь отор нүүдэл гээд завгүй байгаа тэрнээс биш АН-н намын шинэчилсэн бүртгэлд 10 мянган гишүүн элбэг хамрагдах байжээ.

Хоймор нутгийн зон олон бид Ардчиллын өлгий нутаг Хорин зургаан жилийн онцлох Хөвсгөл улс төрийн өлсгөлөн Монголын улс төрийн түүхэнд тод томруун үлдсэн. Хөвсгөлийн ардчилагчид загас толгойноосоо эхлэн өгдөг юм. Түүн шиг АН дээд шатандаа ч дунд шатандаа ч доод шатандаа ч толгой болсон даргын шинэчлэл хэрэгтэй байна гэлцэж байлаа.

 
 

АН 2004–2008 онд Хөвсгөл аймагт ялж засаг барихдаа долоохон сум төвийн эрчим хүчинд холбогдсон байсныг 24 суманд холбосон. Хатуу хучилттай хар зам Хөвсгөлд  орж ирснээр аялал жуулчлалын хөлд дарагдах болжээ. Харин  сүүлийн 3 сонгуульд дараалан ялагдсан нь тус аймгийн намын удирдлагууд өөр хоорондоо муудалцан фракц болж талцсантай холбоотой аж.

 

Намын жирийн гишүүд нь хэлэхдээ манай аймгийн АН-н талыг төрийн ордонд бие биедээ УИХ-ын гишүүд бэлэг шиг дамжуулдаг болсон нь ялагдах нэг шалтгаан шүү гэж байв. Одоо бол энэ бүхнийг Мөрөн хотноо цугласан намын гишүүдийн төлөөлөл маш сайн ойлгосон байна.

Хөвсгөл аймгийн хөгжим жүжгийн театрт АН-ын даргын сонгуульд нэр дэвшигчтэй хийх уулзалт ийнхүү маш ажил хэрэгч байдалтай эхлэв. Уулзалтын салхийг хагалан АН-ын даргад нэр дэвшигч УИХ гишүүн С.Эрдэнэ: Хөвсгөл аймаг ардчиллын өнө мөнхийн торгон цэргүүд минь ардчилал гэдэг зүйл ямар эмзэг хавар болохыг бид өнгөрсөн 26 жилд харлаа. Ардчиллыг бид л хөгжүүлэхгүй юм бол өөр хэн ч хөгжүүлэхгүйг бас үзлээ.

Эрх баригчид Ардчилсан нам эвлэлдэн нэгдэж хүчирхэг болохоос сүнсээ зайлтал айж байна. Одоо МАН-ын их хурал дахь залуу гишүүд их оодорч, томорч байна. Тэд хэний хэний хамрыг сөргөөж байгаагаа мэдэхгүй байна. Манай нам их хуралд есөн гишүүнтэй болсон. Бидний хүчирхэг ардчилсан нам үгүйлэгдэж байна гэв.

АН-ын даргад нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Ж. Батзандан: Хотгойдын Чингүнжав, Гэлэг, Даваадорж, Цэнд баатрын нутгийнхан, Дамдин, Цэвээнравдан, Бээжил аваргын үр хойчистой уулзсандаа баяртай байна. Миний бие Ардчилсан намын дарга болбол намаа баруун төвийн үзэлтэй, үндэсний үзэлтэй нам болгоно гэсэн бол АН-ын даргад нэр дэвшигч Лу. Гантөмөр: Энэ их цас, зудтай өвлийн хэцүү цагт 200-300 км-ын цаанаас бид таван нэр дэвшигчидтэй уулзах гэж зорьж ирсэн намын гишүүддээ баярлалаа. Манай нам сонгуульд ялахын тулд, Монголоо өөрчлөн шинэчлэхийн тулд, монголчуудын ул мөрийг дэлхийд үлдээхийн тулд шинэчлэгдэх ёстой.

Намын ах нар шинэчлэх болов уу? гэж харлаа. Гэтэл ах нарын хэрүүл уруул дуусахгүй юм байна. Ийм учраас Батзандан бид 2 намын даргад шинэ үеийн төлөөлөл болж нэрээ дэвшүүллээ гэж хэлэв. Харин АН-ын даргад нэр дэвшигч Н. Алтанхуяг: Хөвсгөл бол үнэхээр сайхан цэнхэр нутаг. Гэхдээ Хөвсгөлийн АН-д ойлголцол дутаад байна.

Шинэчлэлийн засгийн газар Хөвсгөлд зөв бодлого явуулснаар Хөвсгөлчүүд хөгжсөн. МАН УИХ-д 65 суудал авч биднийг ялсан хэдий ч намын дарга нь хариуцлагаас зугтан УИХ-ын даргын суудалд суусан ч том биетэй хүн учраас харагдаад байна. Утсан хүүхэлдэйгээ ерөнхий сайдын суудалд суулгачихсан.

 

Өнөөх нь юу хийхээ мэдэхгүй гар хуруугаараа оролдоод л сууж байна. Тэд одоо Монголын эдийн засгийг яахыг маш анхааралтай ажиглаж байна гэж солиордог болсныг бид бүгдээрээ мэдэж байгаа, улс төрийн, цаг үеийн тухай илэн далангүй намын гишүүдтэй ярилцан мөрийн хөтөлбөрөө танилцуулав. АН-ын даргад нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Улс  төрийн ажлын сэтгэл чилээж үзэл бодлоороо үнэгүй хийдэг юм.

Манай нам нээлттэй нам болсон. Намын даргыг сонгох энэ сунгаа бол АН-ын 6-р их хурлын түүхэн шийдвэр юм шүү. Бид мордохын хазгай болбол нам сөнөнө, элс төхнө. Би энэ намыг 2020 оны УИХ-ын сонгуульд яаж явуулахыг мэднэ гэхэд уулзалтад оролцогчид алга ташиж баяр хүргэж байгаа.

Гишүүдийн асуулт асууж санал бодлого хэлэх үеэр нэр дэвшигч Н.Алтанхуяг багцлан боосон таван сумаа барьж гарч ирээд “Эвлэвэл бүтнэ, Ховловол гутна” гэж хэлсэн нь намын гишүүдэд ихэд таалагдав.

Хөвсгөлийн АН-ын гишүүд манай аймгийн намын дарга нарыг УИХ дахь MCS компанийн төлөөлөл УИХ-ын гишүүн Л. Энх-Амгалан бондоос зээлсэн 300 тэрбум төгрөгийн жаахан хэсгээрээ худалдагдсан дарга нар хэрэггүй гэлцэн байсан нь АН шинэчлэгдэхээс өөр аргагүй болсныг нэг нотолгоо буюу Хайруу жавартай хасах гучин хэмийн хүйтнийг тоолгүй АН-ын даргын сонгуульд нэрээ дэвшүүлсэн таван эрхэм шөнө дөлөөр Орхон аймгийн намын гишүүдтэй уулзахаар хүрч ирэв.

 

Нэгдүгээр сарын 15-ны ням гарагийн өглөө Эрдэнэт хотын “Уурхайчин” соёлын ордонд АН-ын гишүүд таван нэр дэвшигчтэй уулзахаар хөл гишгэх зайгүй цуглажээ. Мөрийн хөтөлбөрөө танилцуулах таван нэр дэвшигч маань уламжлал ёсоор сугалаа сугалан дарааллаа тогтоов.

АН-ын даргад нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Бондын 400 сая доллараар УИХ-ын сонгуулийн өмнө 6 сарын 28-нд 27 настай хүүхэд Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдаад авчихсан. Бас Оросуудын үнэгүй өгсөн дөрвийн дөрвөн стратегийн чухал ач холбогдолтой ордыг хувьдаа авсан байсан. Ийм юм байж болох уу? гээд гал цогтойгоор мөрийн хөтөлбөрөө танилцуулан нижигнэсэн алга ташилтаар шагнуулсан.

АН-ын даргын сонгуульд нэр дэвшигч Лу.Гантөмөр: Улс төр мөнгө хоёрыг салгах хэрэгтэй. Манай нам нэг толгойтой болж эвлэлдэн нэгдэж чадвал МАН-ыг хоёр цохиод л унагаана. Тэгээд Монголынхоо төлөө их зүйлийг хийх зам нээгдэнэ гээд өөрийн мөрийн хөтөлбөрөө хорин минутын турш танилцууллаа.

Харин АН-ын даргад нэр дэвшигч Н. Алтанхуяг: Эрдэнэтийн намыг Улаанбаатар хотоос УИХ-ын гишүүд ирээд 2-3 хуваачихсан байна. Ингэж болохгүй. Намайг намын дарга байх үед нам хуваагдаж байгаагүй юм шүү. Хэрвээ би намын дарга болвол энэ хуваагдлыг зохицуулах болно гэв.

АН-ын даргад нэр дэвшигч УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат-Эрдэнэт бизнесийн шахаа боллоо шүү дээ гэж байсан. Үйлдвэр дагасан хотын хувь заяа үйлдвэрээсээ хамаарна. Улс төрөөс хамаарахгүй гээд мөрийн хөтөлбөрөө танилцуулж эхлэв.

Түүний дараа намын даргад нэр дэвшигч, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: С.Баяр гэдэг луйварчин Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг Стандарт банкны барьцаанд тавьсныг та бид мэднэ. Одоо Эрдэнэт үйлдвэрийн 51 хувь өөр улсын өмч болох гэж байна. УИХ хурал дээр АН-аас сонгогдсон гишүүдээс өөр байгаа хүн алга.

Баабар гэдэг луйварчин Оюу толгой компанитай 120 сая төгрөгийн гэрээ хийж намайг Оюу толгой монголын ард түмний өмч байх ёстой гэсний төлөө “Баянголын далайн дээрэмчин” гэж доромжилж байсан шүү гээд мөрийн хөтөлбөрөө намынхаа гишүүдэд танилцуулж билээ. Орхон аймгийн АН-ын гишүүд нэр дэвшигчдээс асуулт асууж санал бодлоо хэлэх үеэр нам маань хоёр тамгатай болчхоод байна. Үүнийг яаж шийдэх вэ?  

Намын шинэчилсэн бүртгэлд зарим нэг хүмүүс гишүүдийн татварыг 200-300-аар мөнгийг нь төлөөд бүртгүүлээд байх юм. Энэ чинь юу болж байна вэ гээд жаргал зовлонгоо ний нуугүй нулимс унаган ярьж байв. Орхон аймагт болсон уулзалт таван цаг орчим болсон ба нэр дэвшигчид уулзалтаа дуусгаад шууд Булган аймгийг зорилоо.

Булган аймгийн хөгжимт жүжгийн театр тус аймгийн намын гишүүд аль хэдийн цуглачихсан нэр дэвшигчдийг хүлээж байв. Уулзалтыг нээж АН-ын даргад нэр дэвшигч Лу.Гантөмөр: Булган нутгийн унаган хүү “Хонх ” хамтлагын ахлагч ардчиллын сүлд дуу “Хонх”-ны дууг зохиогч С.Цогтсайхан агсны хүргэнд АНУ-д сурах магистрын тэтгэлгийг хувь заяаны тохиолоор олгох эрхэм үүрэг надад ноогдсонд баярлаж явдаг юм гэж хэлээд төрийн хөтөлбөрөө танилцууллаа.

Түүний дараа намын даргад нэр дэвшигч Н.Алтанхуяг: Шинэчлэлийн засгийн газар Хөвсгөл хүрэх замыг хурдавчлах хуралдааны танай аймгийн хутаг өндөр суманд хийж байсныг та бүгд санаж байгаа байх.

Би Булганчуудын бахархал А.Амар сайдын шүтэж явдаг хүн.Амар сайд Станлинг үгэнд орохгүйн төлөө шоронд орж амиа алдсан юм. Одоо ч гэсэн намайг үгэнд ор эсвэл шоронд ор гээд нам дамжсан бүлэглэл, ерөнхийлөгчтэй нийлээд дарамталж байна гээд намын гишүүддээ мөрийн хөтөлбөрөө танилцуулсан билээ.

Булганы АН-ын гишүүд харуй бүрий болтол намын даргад нэр дэвшигчидтэй уулзаад нам минь эвлэлдэн нэгдэх юм байна гэсэн халуун итгэл өвөртлөн гэр гэрийн зүг одов. Харин нэр дэвшигчид Дархан-Уул аймгийн АН-ын Гишүүдтэйгээ уулзахаар унаандаа суулаа.

Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Б.Галсансүх 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.