Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/17-НД НИЙТЛЭГДСЭН

Тэтгэврээ авах банкаа сонгоход юуг анхаарах вэ?

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 1 сарын 17
Сурталчилгаа
Зураг зураг

Иргэд тэтгэвэр авах банкаа өөрөө чөлөөтэй сонгох боломжтой болсны дагуу тэтгэвэр авч байгаа банкаа өөрчлөн, өөр банкаар дамжуулан авах хүсэлтэй бол харьяаллын дагуу Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэстээ хандахад л болох юм байна. Миний хувьд энэ боломжийг ашиглаад аавынхаа үйлчлүүлдэг банкыг солих санаатай судалж үзсэний үндсэнд мэдэж авсан хэдэн зөвлөгөөг ийнхүү сийрүүлэн бичлээ.

Тав тухтай найрсаг байдал 

Ахмад настнууд маань залуучуудтай мөр зэрэгцээд дараалалд удаан зосгож, олонтой шахцалдан байж банкаар үйлчлүүлдэг. Үүн дээр нэмээд сандал суудал нь ч хүрэлцээтэй банкны салбар тэр бүр байхгүй. Сар бүрийн эхний өдөр та нар минь заавал цас бороо, салхи шуургатай тэмцэлдэн байж банкаар үйлчлүүлэхэд амаргүй байдаг байх. Тийм учраас хамгийн тав тухтай үйлчилгээг санал болгох, ачаалал багатай, тохьтой банкыг сонгох нь зүйтэй санагдлаа.

Амар хялбар үйлчилгээ

Сар болгон тэтгэврээ авах гэж заавал өөрийн биеэр банк руу очдог цаг ард хоцорсон шүү дээ.  Одоо бүх л банк танд цахим үйлчилгээгээ санал болгоно. Харин та тэдгээртэй танилцан шимтгэл, хураамж хамгийн бага банкыг сонгоорой. Нэг л удаа сонгосон банк дээрээ очиж, цахим үйлчилгээнд нь бүртгүүлснээр тэтгэврийн нэрийн дансны мөнгө таны картанд орох бүрт зөвхөн танд л мэдээлэл ирэх үйлчилгээг сонгосон ч болно. Ингэснээр та картаараа худалдан авалт хийх, аль эсвэл бэлэн мөнгөний машинаас мөнгөө хэрэгцээтэй үедээ авч болно. 

Өөрийн гэсэн хуримтлал

Таны тэтгэвэр үр хүүхэд, ач зээдээ, ойр зуурын эм тариа, хэрэглээнд гээд нэг л мэдэхэд дуусаад, та бусдаас санхүүгийн хараат болсон юм шиг санагдаж байна уу. Тэгвэл та яг одооноос өөртөө хадгаламжтай болох хэрэгтэй. Тиймээс Тэтгэвэр авагчдад зориулсан хадгаламжийн хамгийн таатай нөхцөлийг санал болгож буй банкыг сонгоорой. 

Зээл

Миний өнөөдрийг хүртэл нэг гайхдаг зүйл бол тэтгэврийн зээл авсан бол зээлээ төлж дуустал тэтгэврийн бараа харахгүй байх явдал. Тэгэхээр зээл авсан ч санхүүгийн эх үүсвэртай байх боломжийг олгох банкыг сонгох хэрэгтэй. 

Дээрх бүгдийн шаардлагыг хангах банкыг би судалж үзсэний үндсэнд саяхнаас Тэтгэврийн цогц үйлчилгээг нэвтрүүлээд байгаа Худалдаа, хөгжлийн банкинд аавынхаа тэтгэврийн дансыг нээж өгсөн. Энгийн хадгаламжаас хамаагүй өндөр хүүтэй, зөвхөн тэтгэвэр авагчдад зориулсан тэтгэврийн хадгаламжийн үйлчилгээг лав Худалдаа, хөгжлийн банк санал болгодог юм байна лээ.

Бас энэ банкны тэтгэврийн зээлийг сонирхож үзэхэд зээлийн эргэн төлөлт нь 1 сарын тэтгэврийнх нь 60 хувь хүртэл, тэгээд хугацаа нь урт байдаг юм байна. Өөрөөр хэлбэл, тэтгэврийн зээл авсан ч сар бүр тэтгэврийнхээ 40 хувийг авах боломжтой. Бас нэг боломжийн санагдсан зүйл нь Тэтгэврийн зээл авдаггүй хүмүүс 1 сарын тэтгэврээ урьдчилан багахан хүүтэйгээр авч ашиглах боломжтой зээлийн эрхийн үйлчилгээ байдаг юм байна. 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.