Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/16-НД НИЙТЛЭГДСЭН

Тангараг өргөх ёслолын бэлтгэлд Трампыг өөр хүн орлож байна

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 1 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Ирэх Баасан гарагт болох АНУ-ын ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын бэлтгэлийг өнгөрсөн Ням гарагт Вашингтонд хийжээ.

Ингэхдээ Дональд Трамп болон түүний эхнэр Меланиа, хүү Барон нарыг өөр хүмүүс орлон гүйцэтгэсэн байна. Трампын дүрд армийн чуулгын дуучин, 53 настай Грэг Ловери тоглосон бол түүний эхнэр Меланиагийн дүрд мөн чуулгын хөгжмийн мэргэжилтэн, 28 настай Сара Корри тогложээ. Ялгаа нь Меланиа Трамп Словени улсаас гаралтай бол Корри нь Калифорний Капистрано Бичээс гаралтай хүн юм байна.

 
 
 

Трамп таван хүүхэдтэй бол орлон тоглогч Ловери нь хоёр хүүхэдтэй.

Трампын 12 настай хүү Бароныг Миссуригээс сонгогдсон Бүгд Найрамдах Намын сенатор Рои Блантын хүү Чарли Блант орложээ. Түүнд “зүгээр л инээмсэглэ, бөгтийж болохгүй” гэсэн заавар өгсөн талаар Чарли хүү ярьсан гэнэ.

Тэднээс гадна дэд ерөнхийлөгч Майк Пэнс, түүний эхнэр Карен нарыг мөн тус чуулгын бусад уран бүтээлчид орлож байгаа аж.

Орлон тоглогчид бэлтгэлийн үеэр хоосон суудлууд руу даллан зогсох ёстой газар нь зогсож, хийх ёстой үйлдлийг нь хийж байсан юм.

Гол нь энэ үед зураглаач нар камеруудаа тохируулан, хамгийн зөв өнцгийг олж зогсох ёстой бөгөөд үүний дараа зогсох байрлалуудыг нь тэмдэг тавьж төлөвлөгөөнд оруулах юм байна.

Эх сурвалж: South China Morning Post