Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/16-НД НИЙТЛЭГДСЭН

Хонг Конгоос Истанбул чиглэлд нисэж байсан онгоц Бишкект осолдохдоо 32 хүний амийг хөнөөжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 1 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Истанбул чиглэлд нисэж байсан Boeing 747 онгоц өнөө өглөө Киргизийн нийслэл Бишкек хотод газардахдаа осолдож, нийт 32 хүний амийг хөнөөсөн байна.

Уг онгоц Хонг Конгоос Истанбулыг чиглэн нисэхдээ Бишкект түр газардах байсан юм. Онгоцыг өглөөний 07:30 цагт Манас олон улсын нисэх буудалд газардах үед цаг агаарын нөхцөл сайнгүй, Цельсийн -11 хэм орчим байжээ.

Орон нутгийн хэвлэлд бичсэнээр онгоц буух зурвасаас хэт хол газардсан байна.

Ингэхдээ нисэх буудлын ойролцоох тосгоны дээр бууж, иргэдийн олон арван байшин, сууцыг сүйтгэжээ. Онгоцонд нисэх багийн дөрвөн хүн явсан бол үлдсэн 28 нь тосгоны иргэд байсан гэнэ. Иргэд унтаж байсан тул ямар ч арга хэмжээ авч чадалгүй онгоцонд дайруулсан байна.

Мөн тосгоны найман иргэн, түүний дотор хүүхдүүд гэмтэж эмнэлэгт хүргэгдсэнийг Киргизийн эрүүл мэндийн сайд Талантбек Батыралиев хэвлэлд мэдээлжээ.

 

Эх сурвалж: South China Morning Post