Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/12-НД НИЙТЛЭГДСЭН

Яармагийн гүүрнээс Нисэхийн аюулгүйн тойрог хүртэлх замын цасыг цэвэрлэжээ

www.ulaanbaatar.mn
2017 оны 1 сарын 12
ulaanbaatar.mn

“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ нь Наадамчдын зам буюу Яармагийн гүүрнээс Нисэхийн аюулгүйн тойрог хүртэлх 6.6 км замын цас мөсний цэвэрлэгээг хариуцан ажиллаж байгаа.

Уг ажлын хүрээнд өчигдөр 3 техник, 20 хүний бүрэлдэхүүнтэйгээр Яармагийн гүүрнээс Нисэхийн аюулгүйн тойрог хүртэлх 3 км явган хүний замыг цасыг шүүрдэж, 4 км явган хүний замын тагтаршсан цасыг зориулалтын техникээр хусаж цэвэрлэжээ.

 
 
 

Зуслангийн замын цасыг цэвэрлэлээ

Мөн Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээ ХХК-ийнхан дүүргийн зуслангийн хэсгийн замын цасыг цэвэрлэх, цасыг грейдрээр хусч цэвэрлэжээ. Тэд нийт 1 мастер, 1 жолооч, 1 грейдр, 1 ашиглалтын инженер, 80 зам талбайн үйлчлэгчийн бүрэлдэхүүнтэй ажилласан байна.