Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/02-НД НИЙТЛЭГДСЭН

"Цахилгааны хөнгөлөлтөд хамрагдах хэрэглэгч нь шөнийн тарифт тоолууртай байна"

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 1 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Засгийн газраас Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор 2017 оны нэгдүгээр сарын 01-нээс гэр хорооллын өрхүүдийн цахилгааны шөнийн тарифийг тэглэхээр болсон. 

Хөнгөлөлтөд хамрагдах хугацааг оройн 21:00 цагаас өглөөний 06:00 цаг хүртэл тооцох юм байна.

Хөнгөлөлтөд хамрагдах айл өрхүүд хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний өргүй байх шаардлагатай аж.

Мөн хэрэглэгч нь стандартын шаардлага хангасан баталгаажсан шөнийн тарифт электрон тоолууртай байхаар журамд заажээ.

Нийслэлийн гэр хорооллын 146 мянган хэрэглэгч энэ хөнгөлөлтөд хамрагдах юм байна.