Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/28-НД НИЙТЛЭГДСЭН

М-Си-Эс Проперти "2016 ОНЫ БАРИЛГЫН САЛБАРЫН ОНЦЛОХ ENTREPRENEUR" шагналын эзнээр тодорлоо

СУРТАЛЧИЛГАА
2016 оны 12 сарын 28
Сурталчилгаа

МҮХАҮТанхимаас зохион байгууллагдаг Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй шилдэг аж ахуй нэгж, байгууллага, бизнес эрхлэгчдийг шалгаруулан өргөмжилдөг “ENTREPRENEUR” шалгаруулалт 20 дахь жилдээ 2016 оны 12 дугаар сарын 22-ний өдөр зохион байгууллагдлаа.

2016 ОНЫ БАРИЛГЫН САЛБАРЫН ОНЦЛОХ ENTREPRENEUR шагналын эзнээр М-Си-Эс Проперти компани бүтээн байгуулалтуудаараа манлайлан тодорсон юм. Тус компани 2016 онд манай улсад зохион байгуулагдсан АСЕМ-11 дээд хэмжээний уулзалтад хүрэлцэн ирсэн төр засгийн тэргүүнүүд, хүндэт зочдыг байрлуулах ASEM Village төслийг бүрэн хэмжээнд ашиглалтад оруулсан байна.

 
 
ASEM Village төслийн хэрэгжилтийн хугацаанд М-Си-Эс Проперти компани 262 дотоодын туслан гүйцэтгэгч компани, 115 дотоодын бэлтгэн нийлүүлэгч байгууллага гээд нийт 7,542 шууд болон шууд бус ажлын байрыг бий болгожээ.
 

Түүнчлэн М-Си-Эс Проперти компани олон улсын хэмжээнд А зэрэглэлд тооцогдох орон сууц, оффис, 5 одтой зочид буудал, худалдаа үйлчилгээний иж бүрэн Молл зэргийг цогцлоосон Шангри-Ла бүтээн байгуулалтыг 2016 ондоо багтаан бүрэн ашиглалтад оруулжээ.

Шангри-Ла цогцолбор төсөл нь хэрэгжилтийн явцдаа 100 дотоодын туслан гүйцэтгэгч, бэлтгэн нийлүүлэгч байгууллагуудтай хамтран ажиллаж, 1,800 гаруй ажлын байрыг бий болгосон гэх мэт үзүүлэлтүүдээр салбартаа манлайлж, Монголын барилгын салбарт олон дэвшилтэт технологиудыг амжилттай нэвтрүүлсэн үлгэр жишээ компани гэдгээрээ тус шагналыг хүртсэн юм. 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.