Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/27-НД НИЙТЛЭГДСЭН

АН-ын даргад нэр дэвшигчид Дорноговь, Говьсүмбэрийн гишүүдтэйгээ уулзлаа

Ардчилсан Нам
2016 оны 12 сарын 27
Ардчилсан Нам
Зураг зураг

АН-ын даргын сунгаанд нэрээ дэвшүүлэн өрсөлдөж буй таван нэр дэвшигч Дорноговь аймгийн Сайншанд хотноо саатаж Ардчилсан намын гишүүд дэмжигчидтэйгээ  нүүр учирлаа. Уулзалт хэлэлцүүлэг Саранхөхөө театрын саруулхан танхимд дөрвөн цаг гаруй үргэлжлэв.

АН-ын даргын сонгуулын хорооны дэг ёсоор тус аймагт Ж.Батзандан нэр дэвшигч илтгэл хэлэлцүүлгийн салхийг хагалан мөрийн хөтөлбөрөө танилцуулав. Дараа нь Н.Алтанхуяг, Лу.Гантөмөр, С.Эрдэнэ, Д. Эрдэнэбат нарын нэр дэвшигчид мөн тус бүр 20 минутад багтаан АН-ыг шинэчлэх бодлого мөрийн хөтөлбөрөө танилцуулсан юм. 

 

Нэр дэвшигчдийн илгэлийг товчлон хүргэвэл, Ж.Батзандан намынхаа толгойг нь жижигсгэж, хөлийг нь томруулах бодлого баримтлана гэдгээ хэлж байгаа. Энэ нь хөдөө орон нутаг дахв АН-ын үүрүүдэд анхаарлаа хандуулж тэднийг дэмжих бодлого юм. Энэ нь гигүүд дэмжигчдэд нь таалагдаж буй нь илт.

 

Харин Н.Алтанхуяг дэвшигч, Ерөнхий сайд байх хугацаандаа хийсэн ажлуудаа тайлагнаад бүтээн байгуулалтын олон ажлуудаа үргэлжлүүлсэн хийх хүстээ буйгаа илэрхийлж, гишүүдээсээ дэмжлэг хүссэн нь мөн л цугласан олны талархлыг хүлээж байв.

 

Мөн Лу.Гантөмөр, ХХI зуун бол техник технологи, шинжлэх ухааны зуун юм. Тийм учраас хамгийн сайн бодлогыг боловсруулдаг Бодлогийн нам болох шаардлагатай гэж мэдэгдээд намаа дарга нарын бус гишүүдийн нам болгож хамтдаа бодлогоо тогтооно хэмээсэн нь залаанд чагнаж суугаа гишүүдийн дэмжлэгийг хүртэж байлаа.

 

Харин С. Эрдэнэ нэр дэвшигч намаа шинэчлэн хөгжүүлэх 11 шийдэл байна гэж мэдэгдээд намын ахмад гишүүд, эмэгтэйчүүд залуусыг дэмжих, тэднийг улс төрд бэлтгэх бодлого баримтална гэхэд цугласан олон алга нижигнүүлэн ташиж байлаа.

 

Мөн хамгийн сүүлд үгээ хэлсэн нэр дэвшигч Д.Эрдэнэбат бусад нэр дэвшигчдийнхээ АН-ыг шинэчлэх шаардлагатай гэсэн байр суурьтай санал нэг байгаагаа илэрхийлээд намын анхан шадны нэгжүүдийг хүчирхэгжүлэхийн тулд намын үүрийн дарга нарыг бүх гишүүдээсээ сонгож, сонгогдсон хүмүүсийг төв намаас нь бодлогоор цулинжуулж эргээд хариуцлага нэхдэг болъё гэсэн саналаа тавьсан нь олон хүнд таалагдаж байсан юм. 

Уулзалтын төгсгөлд Дорноговь аймгийн АН-ын дарга П.Ганхуяг нэр дэвшичдэд амжилт хүсэн дурсгалын зүйл гардуулан дараагийн аймаг руу үдэж өглөө.  

Цаг давчуу тул нэр дэвшигчид дараагийн уулзалтаа Говьсүмбэр аймгийн Боржигин чуулгад оройн 18:00 товлосон юм. Аймгийн АН-ын дарга Л.Одсэр нийт гишүүдийн хамт угтан авлаа. Мөн АН-ын даргын сонгуулын хорооны дэгийг даргалагч С.Эрдэнэболд цугласан гишүүдэд уулзалт хэлэлцүүлгийн дэгийг танилцуулж батлуулсанаар 2016.12.25-ны өдөр хоёр дахь аймаг дээрээ нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Харин өнөөдөр (2016.12.26) таван нэр дэвшигчийн баг, АН-ын даргын сонгуулын хорооныхон Төв аймаг болон Багануур, Багахангай дүүргүүдэд уулзалтаа зохион байгуулж явна.

Гэрэл зургууд:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.