Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/26-НД НИЙТЛЭГДСЭН

Шээснээс эрчим хүч гаргадаг ухаалаг живхийг Япончууд бүтээжээ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 12 сарын 26
IKON.MN
Зураг зураг

Японы Рицумэйкан Их сургуулийн зохион бүтээгчид живхийг солих болсныг утасгүй холбоогоор мэдэгддэг систем бүтээснээ танилцуулжээ.

Ингэхдээ ямар нэг баттерей хэрэглэхгүй, харин живхэнд нэвчсэн шээснээс эрчим хүч гаргаж, мэдээлэл өгөх системийг ажиллуулдаг байна.

Үүнд тусгай живх шаардлагагүй, ердийн живхэнд мэдрэгч системийг олон дахин байрлуулж ашиглах боломжтой ажээ.

Зохион бүтээгчид энэхүү системээ ердийн хүүхдийн цаасан живхэнд суурилуулан олон нийтэд туршиж үзүүлсэн байна.

Шинэ бүтээл нь өндөр настны асрамжийн төвүүдэд, цэцэрлэгт, мөн өдөр тутмын айл өрхийн хэрэглээнд зориулагдах боломжтой гэнэ.

 

Эх сурвалж: Nikkei