Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/23-НД НИЙТЛЭГДСЭН

Залуу багш нарыг “Оюуны элч”-ээр өргөмжилж, “Оюуны од“ цол тэмдэгээр шагнав

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 12 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Залуу багш нарын “Yes! Mongolia” холбоо 21 аймаг, Нийслэлийн боловсрол, соёлын газруудтай хамтран “Оюуны элч-2016” оны шилдэг залуу багшийг шалгаруулах ёслолын ажиллагаа Төрийн ордны их танхимд боллоо.  

УИХ-ын гишүүн Н.Учралын тэргүүлдэг Монголын залуу багш нарын холбооны "Оюуны элч-2016" оны шилдэг багш шалгаруулах ёслолын ажиллагаанд БСШУС-ын  сайд Ж.Батсуурь, Нийслэлийн боловсролын газрын дарга Ж.Гантулга, НББСШУ Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан зэрэг албаны хүмүүс оролцож, санамж бичиг байгууллаа. 

Ёслолын ажиллагааг нээж БСШУС-ын сайд Ж.Батсуурь “Монголын залуу багш нарын холбоо  боловсролын салбарыг дэмжиж, тэр тусмаа манай залуу шилдэг багш нарыг шалгаруулж байгаад баяртай байна. Энэ ёслолыг зохион байгуулж байгаад УИХ-ын эрхэм гишүүн Н.Учралд болон ивээн тэтгэж оролцож байгаа бүх хүмүүст БСШУСЯ-ны нэрийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлж байна.

Шавийн эрдэм багшаасаа гэдэг. Тиймээс ч манай багш нар шилдэг тэргүүний байх хэрээр бидний шавь нар оюунлаг тэргүүний, суралцах хүсэл эрмэлзлэл дүүрэн сайн хандлага, зөв чиг тогтох болно. Энэ ч үүднээсээ багш нарынхаа нийгэм болон бусад үйл ажиллагааг дэмжих, мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагааг нь цогцоор нь шийдвэрлэхийн төлөө манай яамны хамт олон өөрсдөөсөө шалтгаалах бүхнийг хийж байгаа” гэв. 

 

Харин “Yes! Mongolia” Монголын  залуу багш нарын холбооны Ерөнхийлөгч Н.Учрал “Монголын  залуу багш нарын холбоо маань анх 2008 онд нийслэлийн Баянзүрх дүүргийн залуу багш нарын санаачилгаар үүсгэн байгуулагдаж байсан. Одоогоор Монголын  залуу багш нарын холбоо нийслэлийн есөн дүүрэг, 21 аймагт салбар зөвлөлтэй үндэсний хэмжээний томоохон байгууллага болон өргөжин хөгжөөд байна. Бид багш нарынхаа нийгмийн асуудлыг шийдэх олон асуудалд анхаарч ажиллаж ирсэн. 

Багш нарын болон боловсролын чиглэлийн олон санал, санаачилгуудыг маань МАН-ын бүлэг хүлээн аваад, энэ удаагийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ч багш нарыг дэмжих асуудал бодитойгоор ороод, явж байгаад миний бие их баяртай байгаа. Миний бие төрийн эрх барих дээд байгууллагад ажиллаж байгаа учир багш нарын шаардлагуудыг тодорхой төвшинд нь сонсгох, хүргэхийг нэлээд анхаарч ажиллана” гэлээ. 

Ийнхүү Монголын залуу багш нарын холбооны “Оюуны од“ цол тэмдэг, “Оюуны элч” цомын эздийг шалгарууллаа. Тодруулбал:

“Оюуны элч” цомын эздээр Л.Тэлмэнбаяр /ШУТИС-ийн Механик инженерийн сургууль/, С.Буяндэлгэр /Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр сургууль/, Д.Сарантуяа /Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 139 дүгээр цэцэрлэг/, С.Батаа /Ховд аймгийн политехник коллеж/, Б.Баасандорж /Монголын оюун ухааны академи/ багш нар тус тус тодорлоо. 

Харин “Оюуны од“ цол тэмдгээр Б.Ганболд /Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургууль/, П.Пүрэвдорж /Завхан аймаг Лаборатори сургууль/, П.Түвшинтөр /МУИС-ийн харьяа Орхон сургууль/, О.Нандин-Эрдэнэ /Эрдэнэт МУИС-ийн харвяа Орхон сургууль/, З.Гантунгалаг /Багануур дүүрэг 139 дүгээр цэцэрлэг/, Э.Оюунгэрэл /Өмнөговь аймаг 24 дүгээр цэцэрлэг/, Г.Амар /УБТЗ МСҮТ/, Г.Намуунцэцэг /Эрдэнэт ХАА-н МСҮТ/, С.Энх-Амгалан /Монголын хүүхдийн ордон/, Б.Мягмарзул /Хүүхдийн урлан бүтээх төв/-ийн багш нар тус тус шагнагдлаа.

Эх сурвалж: БСШУЯ