Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/16-НД НИЙТЛЭГДСЭН

"Хүүхдийн бэлгэнд ХУГАЦАА НЬ ДУУССАН бүтээгдэхүүн боож байгаа зөрчил их илэрч байна"

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2016 оны 12 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газраас Шинэ жилийн баяр ёслолыг угтан хяналт шалгалт явуулж байгаа талаар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Онцгой Байдлын Газар, Улаанбаатар хотын Цагдаагийн Газар болон Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газар хамтран пиротехникийн ашиглалт, хадгалалт, худалдаалалтын байдалд шалгалт явуулж байна.

Шалгалтанд худалдааны 334, хоол үйлдвэрлэлийн 84, нийт 418 байгууллага хамрагдсанаас 296 зөрчил илрүүлээд байгаа аж.

Энэ талаар Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газрын ХХААҮҮХХ-ийн дарга Д.Энхбат “Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа худалдаа, үйлдвэр, үйлчилгээний газруудад шинэ жилийн бэлтгэл ажлыг хангуулах чиглэлээр хяналт шалгалт хийж байна.

 

Шалгалт арванхоёрдугаар сарын 30-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд багагүй зөрчил дутагдлууд гарч байна.

Юун түрүүнд ихэвчлэн чихэр жимс, шоколадны төрлийн зэрэг хүүхдийн бэлгэнд оруулсан, оруулж болзошгүй хугацаа дууссан бүтээгдэхүүнүүдийг хурааж авч, холбогдох арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна” гэв.

Хугацаа хэтэрсэн зөрчилтэй бүтээгдэхүүнүүд


Хугацаа дууссан болон сав баглаа боодол нь урагдсан печень чихэрийг багцалж боосон, түргэн гэмтэх бүтээгдэхүүн болох өндөг, бялууг ил задгай лангуу тавиур дээр худалдаалсан, хиамны үйлдвэрлэсэн он, cap, өдрийг тэмдэглээгүй зэрэг худалдаанд гаргасан зөрчлүүд,
  • Нарантуул трейд ХХК-ийн Нарантуул,
  • Барс,
  • Хархорин худалдааны төв,
  • Алтжин санаа ХХК-ийн Алтжин худалдааны төв,
  • Эрдэнэбулган ХХК-ийн Содон,
  • Эрдэнэбулган худалдааны төвүүдэд илэрчээ.
Иргэдэд зориулсан сэрэмжлүүлэг
  • Хэн, хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй, гap дээрээс худалдаалж байгаа түргэн гэмтэх бүтээгдэхүүн болох бялууг худалдан авахгүй байх;
  • Худалдан авч байгаа бүтээгдэхүүнийхээ үйлдвэрлэсэн болон хадгалах хугацаа, сав баглаа боодлын битүүмжлэл зэргийг сайтар шалгаж авах;
  • Худалдааны төвүүдэд хувь хүмүүсийн боосон хүүхдийн бэлгийг худалдан авахдаа хугацааг шалгаж авах шаардлагатай.