Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/26-НД НИЙТЛЭГДСЭН

ТАВ дахь Ерөнхийлөгчөөр хэнийг СОНГОХ ВЭ? санал асуулгад Р.Амаржаргал тэргүүлж байна

Б.Ану
2016 оны 12 сарын 26
iKon.MN
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

15:52 2016/12/26

 

iKon.mn сайтаас Монгол Улсын ТАВ дахь Ерөнхийлөгчөөр хэнийг СОНГОХ ВЭ? санал асуулгыг арванхоёрдугаар сарын 12-ноос эхлүүлсэн билээ.

Өнөөдрийн байдлаар санал асуулгын эхний тавд:

  1. Р.Амаржаргал 1,874 /АН/
  2. Н.Энхбаяр 1,695 /МАХН/
  3. Ц.Нямдорж 1,676 /МАН/
  4. М.Энхболд 1,392 /МАН/
  5. Н.Алтанхуяг 1,374 /АН/ саналтай жагсаж байна.

Санал асуулга арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл үргэлжлэх юм. Харин үр дүнг нь ирэх оны нэгдүгээр сард танилцуулна.

Та санал асуулгад идэвхтэй оролцоорой.

15:05 2016/12/12

2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн сонгууль болно.

Энэ сонгуульд УИХ-д суудалтай намууд өөрсдийн нэг төлөөллөө нэр дэвшүүлэх эрхтэй. 

Одоогийн байдлаар УИХ-д нийт гурван намын төлөөлөл байгаа нь МАН, АН, МАХН юм. Мөн нэг бие даагч гишүүн болох С.Жавхлан байгаа. Хэрвээ С.Жавхлан УИХ-д суудалгүй өөр нэг намд элсэх юм бол шинэ өрсөлдөгч гарч ирэх боломжтой. 

Гэхдээ өнөөдрийн байдлаар тодорхой байгаа гурван намын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой хүмүүсээс таны дэмжих хүнийг эхний ээлжинд бид санал асуулгаар тодруулах юм. 

Сонгуулийн тухай хуулийн 70.1.6-д Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орон зай, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулахыг сонгуулийн жил эхлэнгүүт хориглодог хоцрогдсон заалт байсаар байгаа юм.  Хөгжингүй орны иргэд сонгуулийн жил байтугай сонгуулийн санал хураалтын өдөр хүртэл иргэдийн санаа бодол, нэр дэвшигчдээс хэнийг нь дэмжиж байгааг харуулсан судалгааг хэвлэл мэдээллийн байгууллагууд нь олон нийтэд нээлттэй мэдээлсээр байдгийг харж байгаа билээ. Харин Монголд намууд өөрсдийн дотоод хэрэгцээндээ л судалгаа хийлгэж түүнийгээ ашиглаж байна. 

Тиймээс ч iKon.mn энэ асуулгыг он дуусахаас өмнөх хугацаанд явуулж байгаа юм. 

Энэхүү судалгааг та бөглөхдөө НАМ ТУС БҮРЭЭС Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломж хамгийн өндөр хүмүүсээс өөрийн дэмжих хүнийг сонгох юм.

Нэр дэвших магадлалтай хүмүүсд, 

Монгол Ардын Нам

  • М.Энхболд
  • Н.Энхболд
  • Б.Бат-Эрдэнэ
  • Ц.Нямдорж
  • С.Батболд

Ардчилсан Нам

  • Ч.Сайханбилэг
  • Н.Алтанхуяг
  • Р.Амаржаргал
  • Л.Болд
  • Э.Бат-Үүл

Монгол Ардын Хувьсгалт Нам 

  • Н.Энхбаяр
  • Н.Удвал  нар байгаа юм. Эдгээр санал болгож буй хүмүүсээс танд сонголт хийх хүн байхгүй бол ТА "БУСАД" гэсэн цонхонд өөрийн дэмжиж буй хүнээ бичих боломжтой. 
 
 
 

15:52 2016/12/26

 

iKon.mn сайтаас Монгол Улсын ТАВ дахь Ерөнхийлөгчөөр хэнийг СОНГОХ ВЭ? санал асуулгыг арванхоёрдугаар сарын 12-ноос эхлүүлсэн билээ.

Өнөөдрийн байдлаар санал асуулгын эхний тавд:

  1. Р.Амаржаргал 1,874 /АН/
  2. Н.Энхбаяр 1,695 /МАХН/
  3. Ц.Нямдорж 1,676 /МАН/
  4. М.Энхболд 1,392 /МАН/
  5. Н.Алтанхуяг 1,374 /АН/ саналтай жагсаж байна.

Санал асуулга арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл үргэлжлэх юм. Харин үр дүнг нь ирэх оны нэгдүгээр сард танилцуулна.

Та санал асуулгад идэвхтэй оролцоорой.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.