Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/06-НД НИЙТЛЭГДСЭН

У.Хүрэлсүх: Монгол адуугаа хүний нутагт нүдийг нь сохлуулж, шөрмөсийг нь таслуулж байхыг тэвчихгүй

С.Бадрал, iKon.mn
2016 оны 12 сарын 6
iKon.MN

Дорнод Монголын хил дээр машины тэвшин дээр өвс хоолгүй байсан 50-иад адуу хорогдсныг хойд талын жалганд нь аваачиж хаяж байна гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тараад байсан юм.

Тэгвэл Төрийн түшээд энэ асуудлыг анхааралдаа авлаа.

 
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх "Миний бие Сүлдэндээ залсан МОНГОЛ АДУУГАА хүний нутагт нүдийг нь сохлуулж, шөрмөсийг нь таслуулж байхыг тэвчихгүй...

Энэ асуудлыг бүр мөсөн шийдэж, таслан зогсоохыг Хүнс, Хөдөө аж ахуйн сайд П.Сэргэлэн, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү нарт АХИН ҮҮРЭГ болголоо" гэжээ.


ХХААХҮ-ын сайд П.Сэргэлэн, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү нар өнөөдөр 15.30 цагаас энэ талаар мэдээлэл өгөхөөр хэвлэлийн бага хурал зарласан байна.