Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/06-НД НИЙТЛЭГДСЭН

Эмэгтэйчүүд эмэгтэйчүүддээ дургүй байдаг нь Трампыг ялахад тусалсан гэж Мадонна ярьжээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 12 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Дональт Трампын ялалтад эмэгтэйчүүд буруутай гэж попын хатан хаан үзэж байна. Нэрт дуучин Мадонна өчигдөр буюу Даваа гарагт Биллборд сэтгүүлд ярихдаа “Эмэгтэйчүүд эмэгтэйчүүдэд дургүй. Энэ л Хиллариг ерөнхийлөгч болоход саад болсон гэж би бодож байна” гэжээ.

Тэрээр Хиллари Клинтоныг идэвхтэй дэмжиж байсан бөгөөд түүнийг Америкийн анхны эмэгтэй ерөнхийлөгч болно гэдэгт бүрэн итгэлтэй байсан юм. “Эмэгтэй хүн байгалиасаа бусад эмэгтэйчүүдээ дэмжихгүй хандлагатай байдаг. Үнэхээр харамсалтай. Эрчүүд эрчүүдээ дэмждэг бол эмэгтэйчүүд өөрийн эр хүнээ, хүүхдүүдээ л дэмждэг” гэж поп од ярьсан байна.

Мадонна Трампыг сайн таних бөгөөд түүнийг нөхөрсөг, хөөрүү, түрэмгий, эршүүд зангаараа хүмүүсийг татдаг гэсэн юм. “Ийм хүмүүс дэлхий дээр зөндөө байдаг. Надад ч таалагддаг. Гэхдээ төрийн тэргүүн байж чадахгүй” гээд Мадонна “Би түүний нэрийг Обаматай хамт нэг өгүүлбэрт, нэг өрөөнд, нэг ажлын байран дээр тавьж огт чадахгүй” гэжээ.

 

Эх сурвалж: South China Morning Post