Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/02-НД НИЙТЛЭГДСЭН

Казах бөхийн тэмцээнд Монголчууд дэд байр эзэлжээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 12 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Казахстаны нийслэл Астана хотод өнөөдөр казах кураш бөхийн олон улсын “Еврази Барысы” тэмцээн болж өндөрлөжээ.

Аваргын төлөө барилдаанд Казахстаны багтай Монголын баг өрсөлдөж 6:2 харьцаагаар Казахууд аваргалсан байна. Үүнээс өмнөх барилдаанд Казахстаны баг Польш, Гүржийн багуудыг ялжээ.

Тэмцээнд аваргалсан баг 10 сая тэнгэгийн ($29,500) шагнал авсан бол дэд байранд орсон Монголын баг 6 сая ($17,700), гуравт орсон Гүржийн баг 4 сая тэнгэгийн ($11,800) шагнал хүртсэн гэнэ.

 

Эх сурвалж: Inform.kz