Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/02-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп батлан хамгаалахын сайдаар домогт генералыг сонгожээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 12 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Ерөнхийлөгчөөр сонгогдоод удаагүй байгаа Дональд Трамп засгийн газраа бүрдүүлэхэд идэвхийлэн ажиллаж байна. Түүнийг батлан хамгаалахын сайдаар Америкийн тэнгисийн цэргийн домогт генерал, “Mad dog” хочит Жэймс Мэттисийг сонгосон тухай яриа тарж эхэллээ. Томилгоог албан ёсоор ирэх долоо хоногийн эхээр зарлаж магадгүй байгаа гэнэ.

Америкийн тэнгисийн цэрэгт 44 жил зүтгэсэн 66 настай Мэттис генералыг жинхэнэ цэргийн хүн гэдэг.

Тэрээр одоо тэтгэвэртээ гараад байгаа ба Ираны талаар хэт хатуу үзэл бодолтой явдгаас нь болж хугацаанаас өмнө тэтгэвэрт гаргасан гэдэг юм.

Ийм хатуу чиг баримжаатай хүн Пентагоныг толгойлж, Исламын улс бүлэглэлийн эсрэг тэмцэл, Өмнөд Хятадын тэнгист Хятадтай сөргөөцөлдөж байгаа асуудлуудыг шийдэх болж байгаа нь зарим хүмүүст болгоомжлол төрүүлж байна. Мөн Хойд Солонгосын цөмийн зэвсэг, Оростой Европт сөргөлдөж байгааг хэрхэн шийдэх нь сонирхол татаж байгаа юм.

Түүний хэлсэн дараах үгнүүдээс яагаад “Mad dog” хочтой болсныг нь мэдэж болно.

 

“Өөртөө таагүй баримт мэдээллийг чи хүмүүсээсээ нууж болохгүй. Хэрвээ тэд үлгэрийн ертөнцөд амьдарч эхэлбэл, бүх юм буруугаар эргэнэ”

 

“Дайснаа алахын тулд энгийн хүмүүсийг алахаар байгаа бол буудаад хэрэггүй. Ёс суртахуунгүй үйлдлээс болоод дайсныхаа тоог нэмэгдүүлэх хэрэггүй”

 

“Анх удаа хүн алах нь тийм ч хэцүү юм биш. Энэ дэлхийд буудах ёстой хогнууд зөндөө бий. Зөвхөн анчин, хохирогч хоёр л байдаг. Хэн болохоо чи өөрөө шийднэ”

 

“Даруу төлөв бай, мэргэжлийн бай, гэхдээ уулзсан хүн болгоноо алах бэлтгэлтэй бай”

 

“Гитлерийг ялсан Сталиныг зэвсэглэж байсан орон Аль Кайдагийн дайснуудтай нийлж Аль Кайдаг цохиж чадах нь тодорхой”

 

“Буудах хүнээ эхлээд үзэн ядах ёстой гэж боддог хүмүүс байдаг. Би бол тэгж боддоггүй. Энэ бол зүгээр л ажил шүү дээ”

 

“Тэнгисийн цэрэг “ялагдал” гэдэг үгийг уншиж чаддаггүй юм”

 

“Тулааны талбар дахь хамгийн чухал 6 инчийн талбай чиний хоёр чихний хооронд байдаг”

 

“PowerPoint биднийг тэнэг болгож байна”

 

“Дайн тулаан алга болоогүй цагт урвагчид байсаар байна. Итгэж үл болох хүмүүс чиний эргэн тойронд үргэлж байдаг”

 

“Тулаанд орохдоо аз жаргалтай бай”

 

“Чи энэ дэлхийн хамгийн аюултай бөгөөд хүчирхэг армид алба хааж байна. Зэвсгээ эзэмшихээсээ өмнө толгойгоо эзэмш”

 

Эх сурвалж: Business Insider