Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/02-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Төгсцогт энэ сарын 8-нд долоо дахь тулаанаа хийнэ

Монголын мэдээ
2016 оны 12 сарын 2
Монголын мэдээ
Зураг зураг

Олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогт мэргэжлийн боксын рингэн дэх долоо дахь тулаан арванхоёрдугаар сарын 8-нд АНУ-ын Калифорни мужид болно.

Түүний энэ удаагийн өрсөлдөгч Мексикийн боксчин Герман Мераз. Өрсөлдөгч нь 30 настай, нийтдээ 95 тулаан хийснээс 55 ялж, 39 ялагдан, нэг тэнцсэн юм байна. Н.Төгсцогтын хувьд 2015 оны гуравдугаар сард мэргэжлийн рингэнд анх гарснаасаа хойш зургаан тулаан хийж, бүх өрсөлдөгчөө нокаутаар ялсан.

Энэ удаагийн тулааны тасалбар 60-80 ам.долларын үнэтэй. 65 болон 80 ам.долларын тасалбар аль хэдийн зарагдаж дуусчээ.

Зураг