Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/24-НД НИЙТЛЭГДСЭН

"Монгол Улсын тогтвортой санхүүжилт (ТОС)-ийн форум 2016" маргааш эхэлнэ

СУРТАЛЧИЛГАА
2016 оны 11 сарын 24
Сурталчилгаа

Монголын Банкны Холбоо, Голомт банк болон Байгаль орчин, аялал жуулчлалын яам хамтран “Монгол Улсын Тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн Форум”-ыг 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Бэст Вестерн Премьер Туушин зочид буудалд 08:30-16:30 цагийн хооронд зохион байгуулах гэж байна

Энэ жилийн Форум БОАЖЯ, Сангийн яам, Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба болон УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос зохион байгуулж буй “Тогтвортой хөгжил 2030: Төлөвлөлтөөс хэрэгжилтэд” үндэсний чуулганы нэг хэсэг болж зохион байгуулагдаж буйгаараа онцлогтой юм. 

Дэлгэрэнгүй мэдээллийг: www.mba.mn

ЖИЧ: Өчигдөр Засгийн газрын хуралдаанаар 11 дүгээр сарын 25-ны өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгох шийдвэр гаргаад байгаа хэдий ч олон сарын бэлтгэл шаардсан, дотоод гадаадын оролцогч олонтой форумыг хойшлуулж, зочид төлөөлөгчдийн урмыг  хугалахгүйн тулд тогтсон хугацаандаа явуулахаар болсныг дуулгахад таатай байна.
 
Тодруулбал, Монгол Улсын Тогтвортой санхүүжилтийн Форум 2016 арга  хэмжээ МАРГААШ буюу 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 08:00-16:30 цагийн хооронд Бэст Вестерн Премьер Туушин зочид буудалд зохион байгуулагдах ХЭВЭЭРЭЭ болохыг үүгээр мэдэгдэж байна.