Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/26-НД НИЙТЛЭГДСЭН

Гэр хорооллын сургууль, цэцэрлэгүүд цэвэр ус, тохилог 00-той болно

Б.Туул
2016 оны 10 сарын 26
Зууны мэдээ
Зураг зураг

НҮБ-ын Хүүхдийн сангаас хөдөөгийн олон сумдад энгийн ачааны чингэлэг ашиглан сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд зориулсан ус, ариун цэврийн байгууламжийг барьж байгуулаад байгаа билээ.

Харин энэ удаа нийслэлд, Баянзүрх дүүрэгт энэ ажлыг үргэлжлүүлэн хийхээр болжээ. Тиймээс бид хотын гэр хороолол дунд байрладаг сургууль, цэцэрлэгийн цэвэр усны байгууламж, бохирын асуудлыг хэрхэн шинэчлэх гэж байгааг сурвалжилсан юм.

Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа хот, хөдөөгийн ихэнх сургууль, цэцэрлэгүүд 1960-1990 оны хооронд баригдсан учраас сургууль, цэцэрлэгийн цэвэр ус, ариун цэврийн байгууламжийг шийдэлгүй орхиж иржээ. Тиймээс энэ ажлыг эхлэхийн өмнө сургууль, цэцэрлэгт сурч хүмүүждэг хүүхдүүдийн дунд энэ талаарх судалгааг хийсэн байна.

Жишээ нь, 2007 оны судалгаагаар нэг сурагч, дотуур байранд амьдардаг эсэхээсээ үл хамааран өдөрт дунджаар ердөө 2.3 литр ус ахуйн хэрэгцээндээ хэрэглэдэг гэсэн судалгаа гарчээ. Харин үүнд нь, усанд орох ус багтаагүй гэдгийг судалгааны багийнхан хэлж байв. Мөн улсын хэмжээнд сургууль, цэцэрлэгүүдийн дөнгөж 21.7 хувь нь дотроо бие засах өрөөтэй байдаг.

Үлдсэн 78.3 хувьд нь сурч байгаа хүүхдүүд ариун цэврийн шаардлага хангаагүй бие засах газар буюу гадаа жорлон хэрэглэдэг гэжээ. Үүнээс болж, хот, хөдөөд суралцаж буй олон хүүхэд ус, ариун цэврийн хэрэгцээгээ хангаж чаддаггүй, өвлийн хүйтэнд гадаа гүйлдэж гардгаас болж, ханиад томуу хүрэх, дулааны улиралд халдварт өвчнөөр өвдөх эрсдэл өндөр байдаг.

Сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжтай холбоотой энэ асуудлаас болж, монгол хүүхдүүд эрүүл мэндээрээ ихээхэн хохирч байгааг энэ судалгаанаас харж болохоор байв. Тиймээс Монгол Улс дахь НҮБ-ын Хүүхдийн сангийнхан нэгэн буянтай ажлыг эхлүүлж, манай улсад хийх ёстой ажлынхаа тэргүүн эгнээнд хот, хөдөөгийн сургууль, цэцэрлэгийн ус, ариун цэврийн байгууламжийг сайжруулах зорилтыг дэвшүүлжээ.

Энэ ажлын хүрээнд НҮБ-ын Хүүхдийн сангаас энгийн ачааны чингэлэг ашиглан сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд зориулсан өртөг, зардал багатай ус, ариун цэврийн байгууламжийг барьж байгаа юм байна. Тухайлбал, Хөвсгөл аймгийн Тариалан суманд яг ийм ариун цэврийн өрөө байгуулсан байна.

Тус сумын сурагчид тав тухтай, дулаахан орчинд нүүр гараа угаадаг болсноос хойш өвлийн хүйтэнд ханиад шуухтинаа хүрэх нь эрс багассан гэдгийг багш нар нь хэлж байв. Контейнер бүхий ариун цэврийн байгууламжийг ямар ч байшин, гэртэй холбон суурилуулж болдог. Дотроо халаалттай, мөн суултуур, угаагуур, шүршүүртэй гээд олон давуу талтай ажээ. Одоо энэ ажлыг Баянзүрх дүүрэгт хийж эхлэхээр болжээ.

ГЭР ХОРООЛЛЫН СУРАГЧИД ЗУТРУУХАН НӨХЦӨЛД СУРАЛЦДАГ

Тоон мэдээллээс үзэхэд, нийслэлийн гэр хороололд 160 мянга шахам өрх байдаг гэдэг. Мэдээж, энэ тоо жил бүр өсөн нэмэгдэж байгаа нь гарцаагүй. Тэгвэл гэр хорооллын орчинд байдаг, ялангуяа хотын захын сургууль, цэцэрлэгүүдэд сурч буй хүүхдүүдийн зутруухан өвөлждөг энэ байдлыг контейнер ашиглан хийсэн ариун цэврийн байгууламжийн ачаар өөрчлөхөөр болжээ.

ӨРТӨГ БАГАТАЙ ШИЙДЛҮҮДЭЭР TAB ТУХТАЙ ОРЧНЫГ БҮРДҮҮЛНЭ

НҮБ-ын Хүүхдийн can болон Швейцарын хөгжлийн агентлаг саяхан Улаанбаатар хотын гэр хороолол дундах цэцэрлэг, сургуулийн ус, ариун цэврийн байгууламжийг сайжруулах чиглэлд шинэлэг шийдэл гаргахаар нэгэн чухал гэрээнд гарын үсэг зурсан.

Энэ ажлын хүрээнд дээрх хоёр байгууллага хамтран ус, ариун цэврийн асуудлыг шийдэх өртөг багатай, үр дүнтэй шийдлүүдийг гарган үзүүлж, тэдгээрийг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэхэд нь Засгийн газрыг дэмжих бодлого барьж байгаа ажээ.

Ингэхдээ эхний ээлжид Баянзүрх дүүрэгт төвлөрөн ажиллах бөгөөд тус дүүргийн удирдлагуудтай хамтран иргэдийн эрүүл ахуйн зан үйлийг өөрчлөх, олон улсын мэдлэг туршлагыг нэвтрүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх юм байна.

Зураг