Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/18-НД НИЙТЛЭГДСЭН

Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймаг руу явах чиглэлийн ЗАМЫГ ТҮР ХААЛАА

Б.УЧРАЛ, iKon.mn
2016 оны 10 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Зургийг: Автотээврийн Үндэсний Төв

Улаанбаатараас баруун хойд чиглэлийн аймгууд руу зорчих замд үзэгдэх орчин хязгаарлагдсан, замын нөхцөл хүндэрчээ.

Иймд Дархан-Уул аймгийн Засаг дарга, Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын шийдвэрээр тээврийн хэрэгслийн орох гарах хөдөлгөөнийг ЗАМЫН НӨХЦӨЛ САЙЖРАХ хүртэл тодорхойгүй хугацаанд хязгаарлахаар болоод байна.

Иймд Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн чиглэлд зорчихгүй байхыг Авто Тээврийн Үндэсний төвөөс анхаарууллаа.