Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/18-НД НИЙТЛЭГДСЭН

МИАТ-ын онгоцонд Galaxy Note 7-г оруулахгүй

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 10 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Баасан гарагт АНУ-ын нислэгийг зохицуулах байгууллагаас бүх төрлийн агаарын тээвэрт Самсунг корпорацийн Galaxy Note 7 гар утсыг тээвэрлэхийг хориглосон. Энэ нь баттерейн доголдлоос үүдэлтэй гал гарах эрсдлээс зайлсхийсэн хэрэг юм.

Энэ шийдвэрийг дагаж олон орны агаарын тээврийн компаниуд мөн арга хэмжээ авч эхэлсэн. Тэгвэл манай үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани энэ долоо хоногоос эхлэн өөрийн онгоцонд Galaxy Note 7 гар утсыг ямар ч хэлбэрээр (гар тээш болон ачаанд) тээвэрлэхийг хориглож эхэлсэн байна.

Японы эрх баригчид өчигдрөөс ийм хориг тавьж эхэлсэн бол Кореан Эйр компани зөвхөн унтраалттай Note 7 утсыг онгоцондоо авч явахыг зөвшөөрчээ. Харин Өмнөд Солонгосын өөр нэг компани Asiana уг загварын утсыг тээвэрлэхийг бүрэн хориглосон байна.

Одоогоор Канад, Хонг Конг, Хятад, Австрали, Шинэ Зеланд, Тайвань, Филиппин, Малайз, Сингапурын авиа компаниуд зарим нь Даваа гарагаас, зарим нь өнөөдрөөс эхлэн бүрэн хориглож эхэлжээ.