Нийслэлийн иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, иргэдийн дунд түгээмэл тархалттай байгаа элэгний хатуурал, хорт хавдрын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх эмчлэх иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх талаар хамтран ажиллах “Санамж бичиг”-т Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Л.Төмөрбаатар нар гарын үсэг зурлаа.
Эрүүл мэндийн тухай хуульд бүх шатны Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрийн эрүүл мэндийн байгууллагад нэмэлт санхүүжилт олгох бүрэн эрхтэй гэж заасан байдаг.
Тиймээс энэхүү “Санамж бичиг -ийг байгуулж байгаа бөгөөд ХСҮТ нь нийслэлийн зорилтот бүлгийн иргэдэд элэгний өвчлөлийн оношилгоо, эмчилгээг үнэ төлбөргүй болон хөнгөлөлттэй үнээр хийх, иргэдийн дунд эрүүл мэндийн сургалт сурталчилгаа зохион байгуулах, эмч мэргэжилтнүүдийн мэргэжил мэдлэгийг дээшлүүлэх үүргийг хүлээж байгаа юм.