Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/10-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Бат-Ундралд хоёр жилийн тэнсэн харгалзах ял оноожээ

Б.Бадамгарав, IKon.mn
2016 оны 10 сарын 10
iKon.MN
Зураг зураг

“Guys” хамтлагийн дуучин Х.Бат-Ундрал Замын Үүдийн гаалиар хар тамхи оруулахыг завдсан хэргээр хуулийн байгууллагад шалгагдаж байсан билээ.

Түүнд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 192.1-д “Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуугаас нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн заасныг үндэслэн эрүүгийн хэрэг үүсгээд байсан юм. 

Тэгвэл тус хэргийг өнөөдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцэж, Х.Бат-Ундралд хоёр  жилийн тэнсэн харгалзах ял оноожээ.