Антибиотик хэрэглэхдээ дараах зарчмыг баримтлахыг мэргэжилтнүүд зөвлөлөө.
Антибиотик гэж юу вэ?
Антибиотик нь нянг устгах үйлдэлтэй эмийн бэлдмэл юм. Антибиотикийг төрөл бүрийн нянгаар үүсгэгдсэн өвчний үед зөвхөн эмчийн зааврын дагуу хэрэглэнэ.
Антибиотикийг жороор хэрэглэхийн ач холбогдол нь юу вэ?
Антибиотикийн нэр төрөл маш олон, өвчин үүсгэгч нянгаас хамааран хэрэглэх заалт нь ч янз бүр байдаг. Өөрт тохирох антибиотикийг жирийн хэрэглэгчид оновчтой сонгож чаддаггүй. Иймээс антибиотикийн мэдрэг чанар тодорхойлох шинжилгээ хийлгэн, эмчид хандаж жор бичүүлснээр эмч танд тохирох антибиотикийг зөв сонгож өгөх болно. Үүнээс гадна ямар тунгаар өдөрт хэдэн удаа, хэд хоног хэрэглэх, хоол ундтай хэрхэн зохицуулахыг эмч зааж өгнө.
Эмчийн зааврын дагуу зөв хэрэглэснээр таны өвчин бүрэн эдгэрнэ.
Антибиотикийг буруу хэрэглэвэл:
Эх сурвалж: НЭМХ