Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/06-НД НИЙТЛЭГДСЭН

2020 он гэхэд улсын хэмжээнд бүх хүүхдийг хатгаа өвчний эсрэг вакцинд хамруулахаар төлөвлөжээ

Г.Номин, iKon.mn
2016 оны 10 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн 10,000 гаруй хүүхдэд уушгины хатгаа өвчний эсрэг вакцин хийх ажил зургаадугаар сараас эхлээд байгаа.

0-5 насны хүүхдийн нас баралтын хоёр дахь том шалтгаан болоод буй уушгины хатгаа өвчнөөр өвчлөх хүүхдийн тоо нэмэгдсээр байгаа учраас эндэгдлийг бууруулах зорилгоор уушгины хатгаа өвчний эсрэг вакциныг нэвтрүүлж эхэлжээ.

Хатгаа өвчний эсрэг вакцины нэг хүн тун нь 8,000 төгрөгийн үнэтэй.

"Манай яамны зүгээс шинэ вакциныг нэвтрүүлэхдээ заавал үе шаттайгаар нэвтрүүлдэг. Энэ оноос шинээр нэвтэрч пневмококийн эсрэг вакциныг хоёр дүүрэгт хийж эхэлсэн. 2017 оноос ахиад хоёр дүүрэг, 18 оноос аймгууд гээд нэмсээр 2020 он гэхэд улсын хэмжээнд бүх хүүхдүүдээ хатгаа өвчний эсрэг вакцинд хамруулахаар төлөвлөж байгаа" хэмээн ЭМЯ-ны халдварт өвчны асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Нарангэрэл хэллээ.

Пневмокок гэдэг нь уушгины хатгаа үүсгэдэг гол вирус бөгөөд пневмококийн эсрэг вакцины нэг хүн тун нь 8,000 төгрөгийн үнэтэй аж.

2, 4, 9 сартай хүүхдүүдийг хатгааны вакцинд хамруулж байгаа. Гурван тунгаар хийгдэх вакциндаа бүрэн хамрагдвал таван жилийн хугацаанд хатгаа тусах эрсдлээс хамгаалагдах боломжтой.

Дээрх хоёр дүүргийн гурван сартайгаас хоёр хүртэлх насны хүүхдүүдийн 90 гаруй хувийг өрхийн болон дүүргийн эрүүл мэндийн төвд хатгааны вакцинд хамруулжээ.

ЭМЯ-нд хувийн эмнэлгүүд хатгаа өвчний эсрэг вакцин хийж байгаа эсэх талаар тодорхой мэдээлэл байхгүй байна.