Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/06-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Баярсайханыг БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томиллоо

Б.Бадамгарав, IKon.mn
2016 оны 10 сарын 6
iKon.MN

Төрийн албаны зөвлөлөөс өнгөрсөн сарын 27-28-нд 11 удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтыг хийсэн билээ. Шалгаруулалтад 19 хүн оролцсон. 

Шалгаруулалтын дүнг үндэслэн:

 

Б.Баярсайханыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны;

 

З.Мэндсайханыг Эрчим хүчний яамны;

 

Д.Очирбатыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилох саналыг Засгийн газарт хүргүүлсэн юм.

Тэгвэл өчигдөр болсон Засгийн газрын хуралдаанаар дээрх саналыг хэлэлцэн дээрх албан тушаалуудад томилохоор боллоо. 

Дашрамд дурдахад, Б.Баярсайхан нь Монголын Үндэсний Олон Нийтийн телевизийн “Өглөө” хөтөлбөрийн хөтлөгч, редакторын албыг хашиж байсан юм.

Харин З.Мэндсайхан нь Сангийн яамны Хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байсан бол Д.Очирбат нь УИХ-ын гишүүн байсан юм.