Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/05-НД НИЙТЛЭГДСЭН

“Грандмед” эмнэлэг ХУД, “Ачтан” эмнэлэг БГД-ийн иргэдэд мэс заслын яаралтай тусламж үзүүлэхээр боллоо

www.ulaanbaatar.mn
2016 оны 10 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Эрүүл мэндийн даатгалтай иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өргөжүүлэх, зорилгоор Нийслэлийн Эрүүл мэндийн газраас зарим хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудтай гэрээ байгуулан ажиллаж байна. Энэ хүрээнд “Грандмед” эмнэлэг Хан-Уул дүүргийн иргэдэд,  “Ачтан” эмнэлэг Баянгол дүүргийн иргэдэд мэс заслын яаралтай тусламж үйлчилгээг үзүүлэхээр боллоо.

“Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль”-д зааснаар даатгуулагчид үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хуульд заасны дагуу тухайн үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий эрүүл мэндийн байгууллага үзүүлэх бөгөөд төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагын хүчин чадлаас давсан, эсхүл өндөр технологи бүхий эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хувийн өмчийн эрүүл мэндийн байгууллагаар гүйцэтгүүлж болно гэж заасан байдаг.

Эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээнд:

  • Дотор,
  • Мэдрэл,
  • Нүд,
  • Чих,
  • Арьс ба халимын,
  • Яс, булчин, холбох нэхдэсийн өвчний,
  • Яаралтай бус гэмтэл,
  • Мэс заслын өвчний тусламж үйлчилгээ хамаардаг гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.