Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/01-НД НИЙТЛЭГДСЭН

Туул, Сэлбэ голын эрэг дагуух хог хаягдлыг цэвэрлэлээ

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 10 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Байгаль Орчин Аялал Жуулчлалын яамнаас санаачилсан Байгаль хамгаалах намрын сарын аяны хүрээнд Туул, Сэлбэ голын эрэг дагуух хог хаягдлыг цэвэрлэлээ.

Үйл ажиллагааг нээж БОАЖ-ын дэд сайд Ц.БатбаярХүмүүсийн ухамсарт ундны усны эх үүсвэрээ бохирдуулахгүй байх сэтгэлгээг суулгаж өгөх нь чухал.

Усны эх үүсвэрээ ариун тунгалаг байлгах нь тэдний амьдралын баталгаа гэдгийг нийт ард иргэддээ ойлгуулж, ийм ухамсрыг ажлын байр, орон гэрт нь бий болгоход хүн бүр, албан байгууллага, хамт олны хүчин чармайлт чухал” хэмээн уриаллаа.

 

Тус үйл ажиллагаанд Батлан хамгаалахын их сургууль, Сэрүүлэг их сургуулийн оюутнууд идэвхтэй оролцсон бөгөөд идэвхтэй оролцсон 600 оюутныг Мобиком корпорацаас нэгжээр урамшуулсан байна.

Цэвэрлэгээнд нийт 10 гаруй байгууллагын 2000 гаруй хүн оролцож, 50 км буюу 2375 га газарт уг үйл ажиллагааг зохион байгуулсан бөгөөд хог хаягдлыг дүүргүүдийн Тохижилт Үйлчилгээний Хэлтэс хариуцан ачиж хогийн цэгт хүргэсэн байна. 

Энэ үйл ажиллагаа нь манай улсын 21 сав газрын хэмжээнд бүх нутаг дэвсгэрт зохион байгуулагдаж байгаа юм гэж БОАЖЯ-ны эвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.