Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/28-НД НИЙТЛЭГДСЭН

Долоон буудлын эцсийн зогсоолд түр өөрчлөлт орлоо

С.Бадрал, iKon.mn
2016 оны 9 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах төслийн хүрээнд хийгдэх бохирын шугам шинээр суурилуулах ажлыг 2016 оны 09 дүгээр сарын 28-ны 06:00 цагаас 2016 оны 10 дугаар сарын 04-ны 23:00 цаг хүртэл хийнэ.

Дээрх ажлын хүрээнд 7 буудлын эцсийн зогсоол хойноос урагш чиглэлийн нэгдүгээр эгнээг хаах тул зогсоолын байршлыг түр хугацаагаар өөрчлөөд байна.

/ЗУРАГ ДЭЭР ДАРЖ ТОМРУУЛЖ ХАРАХ БОЛОМЖТОЙ/

 

Иймд  7 буудал /баруун/ зогсоолоор үйлчлүүдэг иргэд дээрх зураглалын дагуу үйлчлүүлнэ үү гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ