Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/28-НД НИЙТЛЭГДСЭН

Монголчуудын ATM-ийн хэрэглээ нэмэгдэж байна

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 9 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Нүүдэлчин Монголчууд хотод ихээр шилжин суурьших болсон нь Японд үйлдвэрлэсэн ATM машинуудын эрэлтийг нэмэгдүүлж байгаа тухай Nikkei.com сайтад саяхан мэдээлжээ.

Нийтлэлд өгүүлснээр Монголын хамгийн том арилжааны банк болох Хаан банк Японы Hitachi-Omron Terminal Solutions компанийн 486 ATM машиныг суурилуулан ашиглаж байгаа бөгөөд 2016 оны сүүлээр дахин 80-ыг нэмэхээр болсон гэнэ.

Нүүдэлчид мөнгийг бэлнээр ашигладаг боловч сүүлийн үед хот бараадах нь нэмэгдсэн тул банкны төрөл бүрийн үйлчилгээ авахаар урт дараалал үүсгэдэг болжээ.

Иймээс Хаан банк өнгөрсөн оноос эхлэн Hitachi-Omron компанийн бэлэн мөнгө түгээдэг болон хүлээж авдаг ATM машинуудыг ашиглаж эхэлсэн гэнэ. Одоогоор Хаан банк нийт 762 ATM машинтай болжээ.

Цаашдаа Hitachi-Omron компанийн ATM машинуудыг худалдаж авахын тулд тус банк Японы Олон Улсын Хамтын ажиллагааны Банктай санхүүжилтийн гэрээ байгуулсан байна.

Монгол даяар 1,000-1,500 ATM болон CDM машинууд ажиллаж байгаа гэсэн тоо бий. Хаан Банк Hitachi-Omron компанийн машины тоог нэмж нийт ATM-ээ 842 ширхэг болгосноор Монголын зах зээлийн 60 гаруй хувийг эзлэх ажээ.

 

Эх сурвалж: asia.nikkei.com