Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/27-НД НИЙТЛЭГДСЭН

Зургаан сартай хүүхдүүдийг улаанбурханы вакцинд хамруулахаар боллоо

Г.Номин, iKon.mn
2016 оны 9 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хот болон таван аймгийн зургаан сартай хүүхдүүдийг улаанбурханы 0 тунгаар дархлаажуулалтад хамруулах тухай Эрүүл мэндийн сайдын тушаал гарчээ.

Дархлаажуулалт хийгдэх аймгууд:

  • Булган
  • Хөвсгөл
  • Дархан-Уул
  • Сэлэнгэ
  • Орхон

Дархлаажуулалт аравдугаар сарын 3-наас эхлэх бөгөөд Улаанбаатар хот болон таван аймгийн бүх эрүүл мэндийн төвүүдээр хийгдэх юм байна.

Улаанбурханы товлолт вакцинд есөн сар, хоёр настай хүүхэд хамрагддаг. Зургаан сартай 0 тунгаар вакцин хийлгэсэн хүүхдүүд товлолт вакциндаа мөн хамрагдах аж.

Зөвлөгөө: