Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/27-НД НИЙТЛЭГДСЭН

Австрийн гаальчид зорчигчийн цүнхнээс хүний гэдэс дотор илрүүлжээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 9 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Австрийн Граз хотын нисэх буудлын гаалийн ажилтнууд Мароккогоос ирсэн эмэгтэйн ачаанаас хүний гэдэс дотор илрүүлж, сэтгэл санааны цочролд оржээ.

Марокко эмэгтэй гаалийн шалгалтаар нэвтрэхдээ сандарч байгааг мэдсэн албаныхан түүнийг зогсоож ачааг нь шалгасан байна. Тусгай савнуудад хуваарилан хийсэн гэдэс дотор нь эмэгтэйн нас барсан нөхрийнх гэж тэр мэдүүлжээ.

Эмэгтэйн нөхөр, 1976 онд төрсөн Марокко үндэстэн эр саяхан мэс заслын үеэр амиа алдсан гэнэ. Үхлийн шалтгааныг хор өгснөөс болсон гэж сэжиглэсэн эмэгтэй нөхрийнхөө дотор эрхтнүүдийг шинжлүүлэхээр Австрид авчирсан нь энэ байжээ.

Албаныхан эрхтнүүдийг нисэх буудалд түр хадгалж, газар дээр нь мэргэжилтнүүдийг авчран шинжлүүлэхээр болсон байна.

Граз бол Австрийн хоёр дахь том хот бөгөөд Европ болон бусад аялал жуулчлалын чиглэлүүдийн нислэгийг хүлээж авдаг юм байна. Гразийн нисэх буудлаар өдөрт 6,000 гаруй зорчигчийг 50 орчим чиглэлд  тээвэрлэдэг ажээ.

 

Эх сурвалж: Stock News USA